2013
Бидний хуудас
оны 2013


Бидний хуудас

Би амьд бошиглогчид болон Есүс Христийн тухай хүүхдүүдэд зориулсан хуудсуудыг унших дуртай. Бусдын гэрчлэлийг унших нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. Лиахона надад зөвийг сонгож, cүмийн жишгүүдийг дагахад тусалдаг. Бас энэ нь намайг Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойрхон байхад тусалдаг.

Камилла К., 11 настай, Баруун Малайз

Айлин С., 8 настай, Гватемала

Нэг өдөр манай Хүүхдийн хэсгийнхэн Бразилын Сан Пауло aриун сүмд айлчилсан юм. Тэндхийн цэцэрлэг нь миний урьд өмнө харж байсан цэцэрлэгүүдээс илүү үзэсгэлэнтэй байсан. Бид ариун сүмд хийсэн гэрээгээрээ дамжуулан, гэр бүлтэйгээ үүрд хамт байж чадна гэдгийг мэдсэн юм. Ариун сүмийн ерөнхийлөгчийг хүлээлгийн өрөөнд бидэнтэй уулзах үед бид тэнд байсан гайхамшигтай уран зургуудыг харсан. Би халуун дотно, жаргалтай мэдрэмжийг мэдэрсэн ба ээж үүнийг тайлбарлан, Ариун Сүнс надад миний сурсан зүйл үнэн гэдгийг гэрчилж байгаа нь тэр гэж хэлсэн. Би ариун сүм бол Их Эзэний өргөө гэдэг гэрчлэлтэй болсон.

Ренато Б., 8 настай, Бразил

Ренато гэр бүлийнхээ хамт баптисм дээрээ

7 настай Маурико Х. Мексикт амьдардаг. Тэр баптисм хүртэж, дуулгавартай байснаараа нэг өдөр ариун сүмд орно гэсэн хүсэлтэй байдаг. Тэрээр дүү Даниэлдээ сайн үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг.

Хонг Конгод амьдардаг 3 настай Даниэл гэрийнхээ хамгийн бага нь. Тэр сайхан сэтгэлтэй, үргэлж инээмсэглэдэг. Бас бусдад үйлчлэх дуртай. Тэр хүү сүм дээр эсвэл гэртээ үргэлж сайн дураараа залбирахыг санал болгодог. Аавтайгаа хамт ариун ёслолын цуглаан эхлэхээс өмнө үүдэнд зогсож, тойргийнхоо гишүүдтэй мэндлэх дуртай. Бас тэр сүмийн дараа дууны ном цуглуулж, цуглааны байрыг цэвэрлэх дуртай. Нэг өдөр тэр сүм рүү явж байхдаа нэгэн бяцхан хөвгүүнийг сүмд ирэхийг урин, ээждээ сайн үлгэр жишээ үзүүлжээ.

Францын Гвинейн Каэйн салбарын хүүхдүүд ариун ёслолын цуглаан дээрээ Хүүхдийн хэсгээ танилцуулах дуртай. Тэд хэлэх үгээ баяр хөөртэй уншиж, маш сайхан дуулдаг. Тэд Хүүхдийн хэсэгтээ дуртай. Тэдний дуулах дуртай дуунуудын нэг нь “Би Бурханы хүүхэд” юм (Hymns, no. 301).

Тима Б., 6 настай, Украйн