Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулсан. Дор хоёр жишээ өгөгдсөн болно.
“Хүүхдүүдэд Ариун Сүнсийг танин мэдэхэд туслах нь,” 10-р хуудас: Энэхүү өгүүллийг уншсаны дараа Ариун Сүнс бидэнд хэрхэн ярьдгийг хүүхдүүддээ заахын тулд сонсох, харах болон биеэр гүйцэтгэх үйл ажиллагаануудыг төлөвлө. Та Христийн мэндэлсний баярын түүхийг уншаад жүжигчилсэн тоглолт хийж болно. Мөн та Аврагчийн төрөлтийн тухай сүмийн дуулал болон Хүүхдийн хэсгийн дууг сураад найз болон хөршүүддээ дуулж өгч болно. Та нар хамтдаа Аврагчийн зургийг харж эсвэл гэрийнхээ хамгийн сайн харагдахуйц газарт Христийн төрөлтийн чимэглэлийг тавьж болно. Та гэр бүлийн үйлчлэлийн үйл ажиллагаа төлөвлөж болно. Юу ч хийлээ гэсэн хүүхдүүддээ Ариун Сүнсийг мэдэрч, танихад нь тусал.
“Бусад сүмийн хүмүүстэй хамтран ажилласнаар илүү сайн гэгээнтэн болох нь,” 26-р хуудас: Христийн мэндэлсний энэ удаагийн баярын үеэр бусад сүмийн хүмүүстэй хамтран ажиллах нэг арга замыг олох талаар бодож үзээрэй. Та Христийн өөр сүмийн гэр бүлтэй хамт Христийн мэндэлсний баярын түүх уншиж эсвэл үйлчлэл хийж болно. Та эсвэл Христийн бус шашинтай нэг гэр бүлийг гэр бүлийн үдэштээ урьж, ээлжлэн бие биенийхээ итгэл, ёс заншлаас суралцаж болно. Хүүхдүүд тань таны найз нараас сурсан зүйлээ дараа нь ярилцдаг байхад анхаараарай.
Төрөлх хэлээрээ
Лиахона болон cүмийн бусад материалуудыг олон хэлээр үзэж болно. languages.lds.org.