2013
Би Мормоны номыг хуваалцаж чадах болов уу?
оны 2013


Өсвөр үеийнхэнд зориулав

Би Мормоны номыг хуваалцаж чадах болов уу?

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Вашингтонд амьдардаг.

Ахлах сургуулийн эхний жил семинарын багш маань манай ангийнхныг гишүүн бус найзууддаа Мормоны ном өгөхөд урьсан юм. Хэдийгээр би туйлын ичимхий байсан ч гэсэн уг урилгыг хүлээн авлаа.

Надад хангалттай урам зориг төртөл хоёр хоног өнгөрөв. Гэвч эцэст нь би үдийн хоолныхоо цагаар найз Бритнидээ номоо өгөөд гэрчлэлээ хуваалцлаа. Бритни намайг ном өгсөнд талархлаа илэрхийлэв.

Тэр хичээлийн жилийн төгсгөлөөр Бритни шилжсэн ч бид холбоотой хэвээр байлаа. Тэр надад шинэ сургуулийнхаа тухай болон бараг бүх найз нар нь сүмийн гишүүд болохыг ярьсан. Гэхдээ л тэр надтай ямар нэг сүнслэг зүйлийн тухай огт ярьдаггүй байлаа.

Энэ нь намайг номлолд явахаас өмнө өөрчлөгдсөн юм. Би Бритнигээс надад чухал мэдээ дуулгасан мэссэж авлаа. Тэр баптисм хүртэх гэж байгаа бөгөөд намайг түүний сайн найз байгаагийн төлөө бас түүнд сайн үлгэр жишээ үзүүлдэгт талархлаа илэрхийлжээ.

Бурхан номлол хийх туршлагагүй, 15 настай ичимхий хөвгүүнийг сонгож, Өөрийн сайн мэдээг хүлээн авна гэдгийг нь мэдсэн нэгэнтэй үүнийг хуваалцуулахаар түүнийг чиглүүлсэн ажээ. Бид бүгд Сүнсийг сонссоноор сайн мэдээг хүлээн авахаар хүлээж байгаа эргэн тойрныхоо хүмүүсийг олж чадна гэдгийг би мэднэ. Хэрвээ бид ганцхан бодгалийг Их Эзэнд авчрах юм бол, “[бидний] Эцэгийн хаант улсад түүнтэй хамт [бидний] баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” гэдгийг би мэддэг. (С ба Г 18:15).