Хүүхдийн хэсэг 135 жилийн ойгоо тэмдэглэв
135 жилийн өмнө АНУ-ын Ютагийн Фармингтонд бишоп Жон В.Хэсс тойргийнхоо хүүхдүүдийн зан байдалд санаа нь ихэд зовдог байв. Тэрээр тойргийнхоо эхчүүдийг цуглуулан уулзаж, бага насны хүүхдүүдийг сүнслэгээр хөгжүүлэхийг удирдан чиглүүлэх нь хэчнээн чухал болох тухай ярьсан ажээ.
Аурэлиа Спэнсэр Рожэрс үүнийг сонсоод Элиза Р.Снөүтэй энэ талаар ярилцсан бөгөөд Снөү эгч 1878 оны хавар Фармингтонд очжээ. Тэгээд Снөү эгчийг сүмийн ерөнхийлөгч Жон Тэйлортэй уулзахад ерөнхийлөгч бишоп Хэсст тойрогтоо хүүхдүүдэд зориулсан бүлэг байгуулах эрх мэдэл олгосон аж. Фармингтон тойргийн Хүүхдийн нийгэмлэг 1878 оны 8-р сарын 11-нд албан ёсоор байгуулагдаж, Рожэрс эгч ерөнхийлөгчөөр нь дуудагджээ.
Өнөөдөр дэлхий даяар долоо хоног бүр ойролцоогоор нэг сая хүүхэд Хүүхдийн хэсэгт явж байна. Хүүхдийн хэсгийн удирдагчид ба багш нар Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ мөн сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болоход нь хүүхдүүддээ туслах эцэг эхчүүдийн үүрэгт дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.