2013
Наманчлал
оны 2013


Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь

Наманчлал

Аврагч Есүс Христийн цагаатгал наманчлалыг боломжтой болгосон бөгөөд хүн бүр наманчлах ёстой.

Зарим ноцтой гэм нүгэл нь бишоп, салбарын ерөнхийлөгчдөө гэм буруугаа хүлээх алхмыг шаарддаг учраас заримдаа бид үүнээс айдаг хэмээн Далын ахлагч Брэдли Д.Фостэр энэ сарын Лиахонагийн 54–55-р хуудсан дээрх өгүүлэлдээ тайлбарлажээ. Гэсэн ч “Наманчлалын замаар аялсан хүмүүс танд хэлэх болно, аялал нь боломжтой зүйл төдийгүй та тэнд очоод эргээд харвал энэ бол таны харах зүйл:

“Та үүнийг хийж чадна. Тэгээд та үүнийг хийвэл бүх зүйл сайжрах болно. …

“Та хийж эхэлмэгцээ тусламжийг мэдрэх болно. …

“Бишоп тань энэхүү үйл явцын туршид туслах болно. Та түүнийг хайрладаг болж, тэгээд хэзээ ч мартахгүй.”

Өсвөр үеийнхэнд заах зөвлөмжүүд

Өсвөр насны хүүхдүүдтэйгээ наманчлалын тухай Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос уншиж, цагаатгалаар дамжуулан, бидний хүлээн авдаг адислалууд болон наманчлал нь эдгээрийг хэрхэн боломжтой болгодог тухай ярилц.

Түүнчлэн та наманчлал болон цагаатгал мөн тэдгээр нь таны амьдралд ямар утга учиртай тухай гэрчлэлээ хуваалцаж болно. Та өсвөр насны хүүхдүүдээсээ наманчлалын тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч болно. Боломжтой бол та өсвөр насны хүүхдээрээ дүү нартаа дараах үйл ажиллагааг хийхэд нь туслуулж болно.

Хүүхдүүдэд заах зөвлөмж

Их Эзэн биднийг дага хэмээн тушаасан зам дээр үлдэх гэсэн нь юу гэсэн утгатайг тайлбарлахын тулд тоглоомон машиныг (эсвэл онгоц, завь юм уу галт тэрэг) хичээлдээ ашигла. Газрын зураг ашиглан, хүүхдээсээ газрын зургийн нэг цэгээс нөгөө рүү уг машиныг явуулахыг хүс. Тэгээд “Хэрэв машин замаасаа хазайх хэрэгтэй болбол юу шаардлагатай вэ?” гэж асуу.

Хэрэв машин замаасаа хазайсан бол үүнийг зөв чиглэлд нь буцаах ёстой, энэ нь наманчлалтай хэрхэн адил болохыг асуу. Бид амьдрал дундуур аялах үедээ заримдаа зөв замаар явахын тулд чиглэлээ өөрчлөх хэрэгтэй болдгийг тайлбарла. Заримдаа бид үүнийг өөрсдөө хийж чадна. Гэвч заримдаа бидэнд тусламж хэрэгтэй болдог. Хүүхдүүдээсээ өмнө нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ тэдэнд тусалж чадах зүйлийг тэд өөрсдөө хийсэн эсвэл бусад хүмүүс тэдэнд тусалсан тухай ярихыг хүс. Энэ сэдвийг заахдаа наймаас доош насны хүүхдүүд хариуцлага хүлээх чадваргүй бөгөөд наманчлах хэрэггүй, гэхдээ тэд наманчлалын зарчмыг сурах нь чухал гэдгийг санаарай.

Тэдний хариултуудын тухай болон наманчлал нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидэнд өгсөн бэлэг бөгөөд биднийг Тэдэн рүү буцаж очих боломжтой болгодог талаар яриарай.