2013
Гэртээ харих зам
оны 2013


Биднийг дахин уулзтал

Гэртээ харих зам

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Бид эргэх замаа мэдэхгүй үед Есүс Христ бидэнд уг замыг харуулдаг.

Ажлаас гэр хүртэлх автобусны аялал маань урьдын адил эхэллээ. Би толгойгоо цонхонд наан; автобусны явах, зогсох нь намайг бүүвэйлэхэд таван минутын дотор унтчихсан байлаа. Би бүрэн цагаар хичээллэж, ажил хийхийн зэрэгцээ шинэхэн гэрлэлтээс ирсэн үүрэг хариуцлагууддаа дасах гэсэн хэвээрээ байсан юм. Зарим өдрүүдэд би ажил, гэр хоёрын хооронд автобусаар явах үедээ өөрийн эрхгүй унтчихдаг байв.

Би нойрмоглон, унтан, сэрэн байх үедээ чиглэл зарлах дуу хоолой сонслоо. Удалгүй би 80 км урт замын турш автобусны шинэ жолоочид эргэлт, гудамж болон автобусны буудал бүрд мэдэгдэж, чиглэл өгөх ёстой байдгийг мэдсэн юм.

Гэртээ хүрэхэд цаг хагасаас илүү удах нь гэдгийг мэдээд би шууд л ундууцлаа. Тэр жолоочийн чадварын тухай барагтайхан бодол толгойд минь орж ирэв. Нэгэн дуу хоолой үргэлжлүүлэн зүг чиг зааж, нойр тасалдуулна.

Гэсэн ч удалгүй тэр дуу намдахыг анзаарлаа. Хартал, надаас хоёр эгнээний өмнө суусан нэгэн эмэгтэй суудал дээрээсээ жолоочид намуухнаар зам зааж өгч байв. Тэрээр жолоочид зөөлөн, аятайхнаар зүг чиг зааж өгөөд автобуснаас буухаасаа өмнө дараагийн хэдэн буудлын тухай түүнд ярихыг би ажиглалаа. Гэртээ ирснээс нэлээд хойно би тэр эмэгтэйн элэгсэг чиглүүлэлтэй өөрийнхөө шүүмжлэх хандлагыг харьцуулж бодоод дотор бачимдлаа.

Тэгээд би өөрийгөө тэр автобусны жолооч шиг байснаа ухаарсан юм. Тэр жолооч шинэ замаа мэдэхгүй байсантай адил би ч бас амьдралынхаа замыг мэдэхгүй байлаа. Бид хоёр хоёулаа үл мэдэх зам дээр байсан юм. Өмнө нь тэр замаар явж байсан бөгөөд жолоочид урдах замынх нь тухай тэвчээртэйгээр хэлж өгөх хэн нэгэн байсанд тэр баяртай байсан гэдэгт би итгэлтэй байна.

Христ үүнтэй адил биднийг чиглүүлдэг. Бид аль зүг рүү эргэхээ мэдэхгүй үед Түүний үлгэр жишээ бидэнд замыг харуулдаг билээ. Бидэнд асуулт байвал Тэр элэгсгээр хариулдаг. Тэр бусдын хэрэгцээг биелүүлэхийн тулд хэдэн удаа хол зам туулж, аялан, ядрах бол?

Бид тэр өдрөөс хойш автобусны хэд хэдэн шинэ жолоочтой таарсан юм. Хааяа тэдэнд чиглүүлэл хэрэг болдог байсан бөгөөд тэрхүү элэгсэг эмэгтэй болон Аврагчийн надад үзүүлсэн үлгэр жишээнд би талархаж, тэдэнд удирдамж чиглэл өгөхөд бэлэн байдаг байлаа.