2013
Их Эзэн алдар суундаа дэлхийд эргэж ирнэ
оны 2013


Бид юунд итгэдэг вэ?

Их Эзэн алдар суундаа дэлхийд эргэж ирнэ

Сүмд бидний хийдэг бүхэн—номлолын ажил, гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажил, сайн мэдээг заах, Христийнхтэй адил амьдралаар амьдрах зэрэг нь биднийг болон бусдыг мөнх амьдрал ба Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг.1

Түүний анхны ирэлт, мөнх бус амьдралыг харьцангуй цөөхөн хүн гэрчилсэн билээ. Харин Түүнийг “сүр хүч хийгээд агуу алдар суундаа” (С ба Г 29:11) эргэж ирэхэд бүх хүн төрөлхтөн харах болно. Хоёр дахь ирэлт Мянган жилтэй давхцах бөгөөд Аврагч “дэлхий дээр зөв шударга ёсоор хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна” (С ба Г 29:11).

Судрууд Хоёр дахь ирэлтийн өмнө олон үйл явдал тохиолдохыг дүрсэлдэг. Тэдний заримаас дурдвал:

Хэдийгээр бид Түүний Хоёр дахь ирэлт ойрхон байгаа гэсэн тэмдгүүдийг хардаг боловч Их Эзэн яг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй: “Тэрхүү цаг хийгээд өдрийг мэдэх хүмүүн үгүй, тэрчлэн тэнгэрт буй тэнгэр элчүүд ч үгүй бөгөөд, тэд түүнийг иртэл мэдэх нь үгүй” (С ба Г 49:7).

Зарим хүмүүс Аврагчийн ирэлтэд бэлтгэгдээгүй байх болно. Энэ нь ёс бусчуудад аймшигтай үе байх ч зөв шударга хүмүүсийн хувьд амар амгалан хийгээд ялалтын цаг байх болно. Тийнхүү судрууд болон хожмын үеийн бошиглогчид Аврагчийг ирэх үед биднийг Түүнтэй уулзахад бэлтгэгдсэн байхаар амьдрахыг бидэнд заадаг. Их Эзэн

“Мөн намайг алдар суундаа залран ирэх тэр өдөр арван онгон охины талаар миний ярьсан сургаалт зүйрлэл хэрэгжих болно.

“Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно” (С ба Г 45:56–57; Матай 25:1-13-р шүлгүүдийг үзнэ үү) хэмээн заасан юм.

  • Хоёр дахь ирэлтийн өмнө газар хөдлөлт, хар салхи, аянга, цахилгаан ба хүчтэй шуургууд болж, далайн давалгаа өөрсдийгөө “зааг хязгаараасаа халин” шидлэх болно (С ба Г 88:89–90-р шүлгүүдийг үзнэ үү).

  • “Эзэний агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна” (Иоел 2:31).

  • Аврагч алдар суундаа эргэж ирэх болно: “Мөн түүний оршихуйн алдар суу нь, нар ичингүйрч нүүрээ нуух … болно” (С ба Г 133:49).

  • Аврагчийг Чидуны уулан дээр зогсоход иудейчүүд “Таны гар мөн хөл дээрх эдгээр шархнууд чинь юу вэ?” гэж асууна. Тэрээр “Эдгээр шархнууд бол найз нарынхаа гэрт миний шархадсан тэрхүү шархнууд болой. … Би бол цовдлогдсон Есүс болой” гэж хариулах болно. (С ба Г 45:48–52-р шүлгүүдийг үзнэ үү.)

  • Зөв шударга хүмүүс амилуулагдан, Аврагчийг угтахаар үүлэнд дээш аваачигдана (С ба Г 88:95–97-р шүлгүүдийг үзнэ үү).

Эшлэлүүд

  1. Жишээ нь: Дэвид А.Бэднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Лиахона, 2011 оны 11-р сар, 28; Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг Хоёр дахь ирэлтэнд бэлтгэх нь,” Лиахона, 2011, 5-р сар, 52 дахь хуудсыг үзнэ үү.

Хэвлэх