Ариун газруудад зогсогтун
Энэ жил cүмийн сэтгүүлүүд дэлхий даяарх өсвөр үеийнхнийг хэрхэн ариун газруудад зогсож байгаагаа харуулсан зургаа илгээхэд урьж байна. Эдгээр зургуудаас өсвөр үеийнхэн 2013 оны мючелийн сэдвийн дагуу амьдрахын тулд юу юу хийснийг хараарай.
4Би баптисм хүртсэн усан сангийнхаа дэргэд зогсож байна. Би энэ усан санг ариун газар гэж боддог. Яагаад гэвэл энд хүмүүс Бурхантэй гэрээ хийж, шинэчлэгддэг.
Жөү-Смит Э., 17 настай, Аква Айбом, Нигери
5Би ууланд гарах бүрдээ дэлхийгээс тусгаарлагддаг. Үүнийг би ариун бөгөөд амар тайван газар гэж ойлгодог.
Emma P., 17 настай, Орегон, АНУ
6Би нар салхинд гарах дуртай, би тиймэрхүү газруудад байхдаа (Ютагийн Моаб дахь нарийхан нуман хаалга) Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбоотойгоо бүр илүү мэдэрдэг. Бидэнд зориулан Их Эзэний бүтээсэн гайхамшигтай зүйлсийг харах нь Сүнсийг мэдрэхэд надад тусалдаг.
Жон T., 18 настай, Юта, АНУ
7Миний гэр орон ариун нандин газар. Би энд аз жаргал ба амар амгаланг мэдэрдэг. Бас би Мормоны номоо унших үед Ариун Сүнсээр дамжуулан нам гүм байдал, амар тайвныг мэдэрдэг.
Мэлиса Д., 13 настай, Козово
8Энэ бол шинэ эхлэлийн зураг. Миний хувьд сүмийн барилгууд нь эалуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх зүйлс болон сайн мэдээний зарчмуудаас суралцдаг ариун газар юм. Сүм дээр би түүнчлэн итгэл нэгтэй залуу охидтой нөхөрлөлөө бэхжүүлдэг.
Луйз С., 15 настай, Рио Гранде до Сул, Бразил
9Би хүмүүст тусалж, найзуудтайгаа хөгжилдөж байхдаа ариун газарт зогсдог.
Жэймс Р., 17 настай, Хойд Каролин, АНУ
10Би сайн мэдээгээр амьдардаг найзуудтайгаа байхдаа ариун газарт зогсдог. Тэд надад Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбоотой байж, Ариун Сүнсийг ихээр мэдрэхэд тусалдаг.
Жонатан Н., 17 настай, Буэнос Айрес, Аргентин
11Би ариун ёслол дээр төгөлдөр хуур тоглож байхдаа ариун газарт зогсдог. Дууллуудын аялгуу болон үг нь миний итгэл болон гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг юм.
Чэлсиа А., 13 настай, Бантэн, Индонез
12Би цугласан хүмүүсийг гайхалтайгаар дуулж байхыг сонсоод сэтгэл уярдаг, энэ үедээ би ариун газарт зогсож байдаг.Жовани В., 15 настай,
Бантэн Индонез
13Би ням гарагуудад чуулгадаа хичээл заах үед ариун газарт зогсдог. Би сайн мэдээг хуваалцах дуртай.
Рамон М., 16 настай, Калифорни, АНУ