2014
Би Чилийн Барбара байна
аравдугаар 2014


Дэлхий даяар найзуудтай болох нь

Би Чилийн Барбара байна

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Ола, aмигос!*

Барбара Өмнөд Америкийн баруун эргийн орон Чилид амьдардаг. Энэ улс урт, нарийн яг л тууз шиг хэлбэртэй газар нутагтай. Зарим хэсэг нь халуун, хуурай (Aтакамaгийн цөл шиг) уур амьсгалтай байхад зарим хэсэг нь халуун орны, чийглэг (Ийстэр арал шиг) уур амьсгалтай. Барбара Чилийн нийслэл Сантьягод амьдардаг.

  • Испаниар “Сайн уу, найзууд аа!”

Би сургуулийнхаа ангид цорын ганц сүмийн гишүүн нь. Энэ нь найзууддаа Есүс Христийн талаар болон Мормоны Номын тухай хэлэх боломжийг надад олгодог. Нэг удаа хамгийн сайн найз маань хэрхэн залбирахыг зааж өгөхийг надаас гуйсан учраас би түүнд заасан. Тэгээд бид хоёр сургууль дээр өдрийн хоолны үеэр хамтдаа залбирсан.

Би есөн настай, хоёр эрэгтэй дүүтэй. Би сайн эгч байхыг хичээж, дүү нартаа санаа тавьдаг мөн тэдэнтэй хамт тоглохыг хичээдэг. Би хүүхэд асрах дуртай, том болоод багш болохыг хүсдэг.

2013 онд намайг найман нас хүрэхэд аав надад баптисм хүртээж, би гишүүнээр батлагдсан. Миний сэтгэл маш их догдолсон! Энэ нь онцгой үйл явдал байсан болохоор би үргэлж дурсан санаж явах болно.

Чилид бид зугаатай баяруудыг тэмдэглэдэг. 9-р сарын 18 бол Тусгаар тогтнолын өдөр, харин 19 бол Зэвсэгт хүчний өдөр. Бид энэ хоёр өдрийн турш үндэсний бүжиг “Ла куэка”-гаа бүжиглэж, импанада гэдэг сайхан амттай хуушуур иддэг.

Амралтын өдрүүдэд манай гэр бүлийнхэн гэрийнхээ ойролцоох ууланд явганаар эсвэл дөрвөн дугуйгаараа мааждаг машинаар аялах дуртай. Бид бас далайн эргийн наран шарлагын газар очих дуртай.

Бид Христийн мэндэлсний баяраар тусгай хоол—алтан жад загасаар хачирласан улаан лооль иддэг. Чилид Христийн мэндэлсний баярын өмнөх өдрийн яг шөнө дунд Санта Клаус айлчлан ирдэг. Бид түүнийг ирэх хүртэл сэрүүн байдаг!

Баруун талд: цүнхний зургийг Томас С.Чайлд