2014
Ойлголт
аравдугаар 2014


Би өнөөдөр анхдагч мөн үү?

“Бид Солт Лэйкийн хөндийг явган туулсан анхдагчдыг хүндэлдэг ч өнөөдөр илүү олон анхдагч энд амьдарч байна. Тэд гар тэрэг түрдэггүй ч олон талаараа адилхан. Тэд Их Эзэний дуу хоолойг Мормоны Номоор болон хувийн залбирлаараа дамжуулан сонссон юм. Тэд итгэж, наманчлан, баптисмын усанд алхан орж, сайн мэдээний хөрсөнд хөлөө баттай суулгасан юм. Христийн шавь нарын хувьд тэд үнэн болоод зөв зүйлийн төлөө золиослол хийхэд бэлэн байсан. Тэд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, мөнх амьдралд хүрэх замаар тууштай алхсаар байгаа билээ.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, “Түүнд ирэгтүн,” Лиахона, 2009 оны 5-р сар, 80.