2014
Иеремиа
аравдугаар 2014


Хуучин Гэрээний бошиглогчид

Иеремиа

“Иеремиа хүнд үед, хэцүү газарт амьдарч байсан ч Их Эзэн түүнд бидний үе болох ‘хожмын өдрүүд дэх Израилийн цугларалтын найдварын үеийг’ угтан харах боломж олгосон билээ.”1 —Линда K.Бөртон, Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч

Composite photo's of a scroll on fire, colored paper, and a illustration of Jeremiah of the Old Testament.

Хуйлмал бичгийн гэрэл зургийг dimdimich/iStock/Thinkstock; Jeremiah, Walter Rane © IRI

Би бол Иерусалимын ойролцоох Анатотын тахилч Хелкиагийн хүү. Өсвөр насанд минь “Эзэний үг над уруу ирж айлдахдаа,

“Эхийн хэвлийд чамайг бүрдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон” гэв.

Би энэ дуудлагад бэлтгэгдээгүй гэсэн мэдрэмжтэй байсан бөгөөд “Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй” гэв.

Их Эзэн надад “Би залуу гэж бүү хэл. Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.

“Тэднээс бүү ай. Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна.” Тэгээд Эзэн “мутраа … миний аманд хүргээд” аманд минь үгсийг хийв.2

Би МЭӨ 626–586 онд Иосиа, Иехоиаким, Зедекиа нарын засаглалын үед Иерусалимд 40 жилийн турш бошиглосон.3 Би Мормоны Номын бошиглогч Лихайн үед амьдарч байсан юм. Бид хоёулаа Иерусалим дахь хүмүүсийн ёс бус байдлыг буруутгаж мөн тэр агуу хотын устгалыг угтан хэлсэн.4

Бошиглолуудаа “хуйлмал номонд”5 цэдэглэхийг Их Эзэн надад зарлигласан юм. Иехоиаким хаан бошиглолуудыг сонсоод тэр хуйлмал номуудыг шатаасан. Их Эзэн надад уг бошиглолуудыг дахин бичиж, тэдгээр дээр дахиад олныг нэмэхийг зарлиг болгосон билээ.6

Би Их Эзэний үгийг номлох явцдаа байнгын эсэргүүцэлтэй тулгардаг байлаа. Тэргүүн түшмэлийн хүү Пашур намайг жанчуулж мөн дөнгөлөв. Намайг номлосны хариуд дээрэмчид намайг алахыг хүсэж байв. Би нэр алдаргүй бошиглогч байсан бөгөөд шоронд олонтоо хаягддаг байсан. Би үнэхээр туйлын ёс бус цаг үед амьдарч байлаа.7

Израильчууд зовлон бэрхшээлийн дунд амьдарч байсан ч эцсийн өдөр цуглуулагдаж, Их Эзэн Өөрийн хуулийг “тэдний зүрхэн дээр” нь бичиж, “хотоос нэгийг, ургаас хоёрыг” Сионд авчрах болно гэдгийг угтан харах боломжийг надад олгосон юм.8

Их Эзэний үгийг үргэлжлүүлэн тунхаглахад маш хэцүү байсан ч сайн мэдээг дагах дотоод амлалт нь амар амгалан руу удирддагийг би ойлгосон. Бид Их Эзэнтэй нөхөрлөх хувийн нөхөрлөлөө хөгжүүлбэл бэрхшээл, зовлон дунд найдвартай байж чадна.