2014
Асуулт, хариултууд
аравдугаар 2014


Асуулт, хариултууд

“Би бодол санаагаа хянахыг хичээсээр байгаа ч маш олон уруу таталттай тулгардаг. Би хэрхэн илүү цэвэр ариун бодолтой болох вэ?”

“Би бодол санаагаа хянахыг хичээсээр байгаа ч маш олон уруу таталттай тулгардаг. Би хэрхэн илүү цэвэр ариун бодолтой болох вэ?”

Бодол санаагаа хянах нь хэцүү ч энэ нь боломжтой бөгөөд адислалуудыг авчирдаг. “Та нар бодол санаагаа хянаж сурснаар зуршлууд буюу тэр ч байтугай уруу татагч хувийн зуршлуудыг даван туулж чадна. Та зоригтой болж, айдсаа ялж, аз жаргалтай байх болно.”1

Мөн эдгээр адислалыг бодож үзээрэй:

  • Цэвэр ариун бодол нь та нарын “итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй байхад” мөн “Ариун Сүнс чиний байнгын хамтрагч байхад” (С ба Г 121:45–46) туслах болно.

  • Цэвэр ариун бодол нь та нарт сүнслэг өдөөлтийг танихад тусална, учир нь Ариун Сүнс та нарын зүрх сэтгэлд болон оюунд хандан ярьдаг (С ба Г 8:2–3-ыг үзнэ үү).

  • Цэвэр ариун бодол нь анхны агуу тушаалыг дуулгавартай дагахад тусална: бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла (Maтай 22:37-г үзнэ үү).

Илүү цэвэр ариун бодолтой байхын тулд та нарын хийж болох олон зүйл байдаг. Эдгээр хуудсан дээр байгаа санаануудаас та нар үүнийг харах болно. Гэхдээ та нарын хийж чадах гол зүйлүүдийн нэг нь “эгэл хүнээ” орхих явдал бөгөөд энэ нь алгуур хэрэгжих үйл явц юм. Эгэл эрэгтэй эсвэл эгэл эмэгтэй нь цэвэр бус бодолд дуртай байдаг. Үүнийг хэрхэн даван туулах арга нь энд байна: “Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, … мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, … бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно” (Moзая 3:19).

Энэхүү өөрчлөлтийг амьдралд тань авчрах Христийн Цагаатгалыг урихын тулд өнөөдөр та нарын хийж чадах нэг зүйл юу вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба найзууд

Үүнийг эхлэх нэгэн сайн зүйл бол сэтгэл санааг өргөх кино, хөгжим, уран зохиолыг сонгох явдал юм. Дэргэд нь зохистой яриа өрнүүлж, зөв үйл ажиллагаануудад хамт оролцож чадах тийм найзуудыг сонго. Та нар бодож болох илүү олон сайн зүйлтэй болсноор муу бодлыг арилгах нь илүү амархан болох бөгөөд муу бодол бага төрөх болно.

Амбэр С., нас 18, Канад, Британий Колумб

Залбирал

Залбирал надад Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойр байж, сайн бодол дээр төвлөрөхөд тусалдаг. Өдөр бүр судраас судлах нь уруу таталтыг даван туулахад өөртөө итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлдэг. Судруудаас би Христийн итгэлтэй дагалдагчдын жишээг харж чадна. Гэрчлэлээ хуваалцах нь надад бодлоо цэвэр ариун байлгахад бас тусалдаг.

Даша М., нас 17, Украйн, Киев

Судрууд

Өглөө бүр сургуульд явахаасаа өмнө судар унших нь надад тусалдаг. Муу бодол орж ирэнгүүт би хурдхан шиг илүү сайн зүйлээр сольдог. “Үгүй ээ, битгий тэгж бод” (Энэ сайн зүйл хэдий ч) гэж зүгээр л хэлэхийн оронд сайн бодлоор соль. Сатан биш чи өөрөө оюун санаагаа хянадаг гэдгээ сана. Бид Тэнгэрлэг Эцэгийн зоригт охид, хөвгүүд бөгөөд өөрсдийгөө хөгжүүлэх байнгын үүрэг даалгавартай юм.

Ник C., нас 16, АНУ, Арканзас

Сайн зүйл үү эсвэл зөв зүйл үү?

Оюун санаанд орж байгаа бодлоо чи байнга хянаж чадахгүй ч энэ бодол нь үлдэх эсэхийг чи хянаж чадна. Энэ бодол надад сайнаар нөлөөлөх үү? Энэ бодол надад зөв чиглэлд явахад туслах уу? гэж өөрөөсөө асууж болох юм. Уруу татсан асуулт санаанд орж ирвэл сайн дуу дуулж, дурсамжаа бодох юм уу залбираарай. Энэ бүхэн муу бодлыг сайнаар солиход оршино.

Лиза П., нас 17, Дани

Лихайн жишээ

1 Нифай 15:27-д Нифай ах дүү нартаа аав нь амьдралын модны үзэгдэлдээ бузар байдлаар хүрээлэгдсэн байсныг хэлсэн. Гэвч “түүний оюун өөр зүйлүүдэд хандсан байсны улмаас” Лихай тэрхүү бузар байдлыг ажиглаагүй. Энэ нь өнөөдөр ч бидэнд үнэн юм. Хэрэв бид зөв шударга зүйлсээр дүүргэгдэж, үүний төлөө залбирч, зөв зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлэх юм бол бидний оюун санаа зөв шударга, цэвэр ариун зүйлсээр дүүргэгдэх болно. Ингэснээр цэвэр бус бодол үлдэх хүчгүй байх болно.

Хатий В., нас 16, АНУ, Аризона

Дуулал

Сүмийн дууллууд цэвэр бодолтой байхад бидэнд тусалдаг. Сайн дуу хөгжим сүнсийг өдөөдөг. Сүмийн дууллуудыг сонсох үед тэдгээр нь намайг илүү тайван, селестиел орчинд үргэлж аваачдаг. Дууллууд нь Тэнгэрлэг Эцэгийн бид бүгдийг хайрлах хайрыг санахад бидэнд тусалж, уруу таталтуудаас хол байхыг илүү амархан болгодог.

Аманда А., нас 18, Бразил, Амазонас

Гэр бүлээрээ судар судлах

Цэвэр бус бодол орж ирэх үед би гэр бүлийнхээ болон өөрийнхөө өглөө уншсан судруудыг санахыг хичээдэг. Өглөө бүр 6:00 цагт манай гэр бүл хамтдаа судар уншдаг. Энэ нь хэдий эрт ч гэсэн адислал болдог бөгөөд өдрийн турш намайг хүчтэй байлгадаг.

Елена В., нас 16, Швейцарь

Ариун ёслол

Ариун ёслолын залбиралд, хэрэв бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний зарлигуудыг сахиж мөн үргэлж Түүнийг санавал Түүний Сүнстэй байнга хамт байх болно гэж дурдагддаг. Бид Түүнийг дурсан санаснаараа дэлхийн бодлыг үлдэн хөөж, мөнхийн зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг. Бид Түүнийг байнга санах үед бидний бодол, хүсэл, үйлдэл улам сайн болж өөрчлөгдөх болно.

Маккэй М., нас 18, АНУ, Юта

Эшлэл

  1. Боид K.Пакэр, “Зохистой хөгжим, зохистой бодлууд,” Лиахонa, 2008 оны 4-р сар, 31.