Бидний хуудас
Би баптисм хүртэхийнхээ өмнөхөн, нэг өдөр эмээгийнхээ гэрт байлаа. Эмээ ямар нэг юм авахаар газрын давхар руу орохдоо бүдэрч унаад босож чадсангүй. Эмээ намайг дуудсан ч би зурагт үзэж байсан болохоор сонссонгүй. Тэгээд 10 минутын дараа хэн нэг нь “Том!” гэж миний нэрийг аяархан дуудахыг сонслоо. Би эмээгээ хайхаар гараад, түүнийг шалан дээр хэвтэж байхыг харлаа. Эмээгээ өргөөд босгочих хүч тэнхээ надад байхгүй учраас би хөршийнхөө гэр рүү гүйв. Хөрш эгч ирж, эмээг босоход тусалсан юм.
“Том, чиний сонссон зүйл бол Ариун Сүнс байсан. Би чамаас их хол байсан болохоор чи намайг сонсох боломжгүй байсан” гэж эмээ надад хэллээ.
Надад шивнэсэн зүйл бол Ариун Сүнс байсныг би мэднэ. Одоо би баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг авсандаа баяртай байна.
Том Р., нас 8, Герман
Би гэр бүлийнхэнтэйгээ хамт сүмд явж, Есүс Христийн талаар суралцах дуртай. Гэртээ би судрын түүхүүдийг уншиж, дуулал дуулж, гэр бүлийн үдшийн үеэр тоглоом тоглох дуртай. Есүс Христийн сайн мэдээ миний гэр бүлийг адисалдаг бас намайг аз жаргалтай болгодог. Би сургуулийнхаа гурван багшид болон хамгийн сайн найз Мигуэлийн гэр бүлд Мормоны Ном өгсөн.
Мартим П., нас 6, Португал