2014
Залбирахаасаа өмнө бэлд
аравдугаар 2014


Өсвөр үеийнхэнд зориулав

Залбирахаасаа өмнө бэлд

Ерөнхийлөгч Айринг залбирал нь “Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондын хоёр талт харилцаа юм” гэдгийг бидэнд сануулсан. Залбирахад бэлтгэхийн тулд цаг гаргах нь тэрхүү хоёр талт харилцааг боломжтой болгодог. Та өдөр бүр залбирахад хэдэн минут бэлтгэхийн тулд тэмдэглэлээ ашиглаж болно. Мөн Тэнгэрлэг Эцэгт ямар адислалуудынхаа төлөө талархахыг хүсч байгаагаа жагсаан бичиж, залбирал хэрэгтэй байгаа хүмүүсийн болон хариулт авах хэрэгтэй асуултуудынхаа жагсаалтыг гаргаж болно. Тэгээд сүмийн дуулал дуулж эсвэл судрын хэдэн шүлэг уншиж, Сүнсийг урь. Залбирах үедээ Ариун Сүнс таны юу хэлэх ёстойг хэрхэн удирдаж байгаад мөн мэдрэмждээ болон бодол санаандаа анхаарал хандуул (С ба Г 8:2–3-ыг үзнэ үү). Туршлагаа тэмдэглэлдээ бичих болон хүлээн авсан хариултуудаа эргэн харах талаар бодож үзээрэй. Мөн та залбиралдаа дүгнэлт өгч, Ариун Сүнсийг таньж сурахын тулд Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж-ийн 95–97-р хуудсан дахь үйл ажиллагааг ашиглаж болно.