2014
Гэр бүлийн үдшийн санаанууд
аравдугаар 2014


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглах өгүүлэл, үйл ажиллагаанууд орсон байгаа. Дор хоёр жишээ өгөв.

“Гэр бүлийн түүх—Би үүнийг хийж байгаа,” 58-р хуудас: Өдрийн тэмдэглэл хөтлөх үйл ажиллагаа зохио! Амьдралынхаа талаар ямар нэг зүйлийг тэмдэглэхэд нь гэр бүлийн гишүүдээ урамшуулан дэмж. Энэ нь олон жилийн өмнөх дурсамж эсвэл тухайн өдөр тэдэнд тохиолдсон зүйл байж болно. Тэмдэглэл хөтлөх олон арга зам байдгийг ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслаарай. Тэд тэмдэглэл бичиж, компьютер дээр шивж эсвэл зурж болно эсвэл тэд өөрсдөө түүхээ яриад дуу хураагчид бичиж болно. Тэмдэглэлээ үргэлжлүүлэн, ойр ойрхон хөтөлж байхад нь гэр бүлийнхнээ урамшуулан дэмжээрэй.

“Биднийг юу хүлээж байгааг илүү сайн ойлгох нь,” 64-р хуудас: Норвегийн нэгэн тойргийнхны хийсэнтэй адил номлолд бэлтгэх үйл ажиллагаа зохион байгуулах талаар бодож үзнэ үү. Та тэдний заасантай адил зүйлүүдийг—сайн мэдээтэй холбоотой яриаг хэрхэн эхлэхийг юм уу цагаан цамц хэрхэн индүүдэхийг зааж болно эсвэл гэр бүлийнхэнд чинь номлолын талбарт хэрэг болно гэж бодсон чадварууд дээр анхаарал төвлөрүүлж болно.

Төрөлх хэлээрээ

Лиахона болон сүмийн бусад материалыг languages.lds.org вэбсайтаас олон хэлээр үзэх боломжтой.