2014
Бидний хуудас
аравдугаар 2014


Бидний хуудас

Би баптисм хүртэхийнхээ өмнөхөн, нэг өдөр эмээгийнхээ гэрт байлаа. Эмээ ямар нэг юм авахаар газрын давхар руу орохдоо бүдэрч унаад босож чадсангүй. Эмээ намайг дуудсан ч би зурагт үзэж байсан болохоор сонссонгүй. Тэгээд 10 минутын дараа хэн нэг нь “Том!” гэж миний нэрийг аяархан дуудахыг сонслоо. Би эмээгээ хайхаар гараад, түүнийг шалан дээр хэвтэж байхыг харлаа. Эмээгээ өргөөд босгочих хүч тэнхээ надад байхгүй учраас би хөршийнхөө гэр рүү гүйв. Хөрш эгч ирж, эмээг босоход тусалсан юм.

“Том, чиний сонссон зүйл бол Ариун Сүнс байсан. Би чамаас их хол байсан болохоор чи намайг сонсох боломжгүй байсан” гэж эмээ надад хэллээ.

Надад шивнэсэн зүйл бол Ариун Сүнс байсныг би мэднэ. Одоо би баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг авсандаа баяртай байна.

Том Р., нас 8, Герман

Наталиа А., нас 10, Колумб

Румынээс ирсэн 8 настай Оливиа И. ээждээ гэрээ цэвэрлэхэд нь туслах дуртай. Ээж нь түүнд болон түүний 13 найзад заадаг ажээ. Завсарлагааны үеэр Оливиа багш болж тоглох дуртай. Оливиа бас аав, ээжтэйгээ хамт аяллаар явах, эмээ, өвөөтэйгөө хамт цагийг өнгөрөөх дуртай. Тэр баптисм хүртэх үедээ Тэнгэрлэг Эцэгтээ маш ойрхон байгаагаа мэдэрсэн бөгөөд Ариун Сүнс түүнд шийдвэр гаргахад нь тусалдагт талархдаг. Түүний дуртай Хүүхдийн хэсгийн дуу бол “Бошиглогчийг дага” дуу юм (Children’s Songbook, 110).

Лиу С., нас 7, Эквадор

Бразилаас ирсэн 7 настай Тиэрри Хүүхдийн хэсэгт сууж, сүмийн дуулал дуулах дуртай. Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг тэр мэддэг.

Би гэр бүлийнхэнтэйгээ хамт сүмд явж, Есүс Христийн талаар суралцах дуртай. Гэртээ би судрын түүхүүдийг уншиж, дуулал дуулж, гэр бүлийн үдшийн үеэр тоглоом тоглох дуртай. Есүс Христийн сайн мэдээ миний гэр бүлийг адисалдаг бас намайг аз жаргалтай болгодог. Би сургуулийнхаа гурван багшид болон хамгийн сайн найз Мигуэлийн гэр бүлд Мормоны Ном өгсөн.

Мартим П., нас 6, Португал