Хүүхдийн хэсгийг гэртээ авчрах нь
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь манай гэр бүлд туслахаар Бурханаас ирсэн юм
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Хүүхдийн хэсгийн энэ сарын сэдвийн талаар илүү ихийг мэдэж аваарай!
Хүүхдүүдэд гэр бүлдээ өөрчлөлт авчрах маш их хүч байдаг! Гэр бүл болгон адилгүй ч гэр бүл болгон Тэнгэрлэг Эцэгт чухал юм. Тэр гэр бүлүүдийг хүчтэй байгаасай гэж хүсдэг учраас бидэнд туслахын тулд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг өгсөн юм. Чамайг гэр бүлээ хүчтэй байхад тусалж чадна гэдгийг Тэнгэрлэг Эцэг мэддэг.
Та нар бол мөнхийн гэр бүлийн нэг хэсэг бөгөөд үүнд та нарын тусламж хэрэгтэй.
Та нар гэр бүлдээ аз жаргал, сайхан сэтгэл, хайрыг авчирч чадна.
Та нар бие биенээ сонсож, хамт ажиллаж, хамт тоглон, бие биенээ уучилж бас бие биендээ тусалж чадна.
Та нар гэр бүлтэйгээ хамт судруудаас уншиж чадна.
Та нар залбирч, зарлигуудыг сахиснаар гэр бүлдээ сайн үлгэр жишээ үзүүлж чадна.