Биднийг юу хүлээж байгааг илүү сайн ойлгох нь
Норвегийн Осло дахь өсвөр үеийнхэн бүрэн цагийн номлогчийн амьдралд бэлтгэн, нэг өдрийг өнгөрүүлжээ.
Ерөнхийлөгч Томас С.Монсон номлолын үйлчлэлийн насыг өөрчлөх талаар зарласнаас хойш сүм даяарх өсвөр үеийнхэн номлолд үйлчлэх урилгад хариулаад зогсохгүй үйлчлэхээр бэлтгэх урилгад ч хүсэл эрмэлзлээрээ хариулсан юм. Бэлтгэх нэг арга зам бол бүрэн цагийн номлогч болох үед тань та нарыг юу хүлээж байгааг мэдэх явдал юм.
Норвеги дахь зарим өсвөр үеийнхэн үүнийг Норвегийн Осло гадасны Фредрикстад тойргоос зохиосон “Номлогчийн амьдрал” сэдэвт нэг өдрийн үйл ажиллагаанд оролцсоноор хийсэн байна.
“НБТ” (Номлогч бэлтгэх төв)-д орсон нь
Өсвөр үеийнхэн номлогчийг бэлтгэх төвийг төлөөлсөн цуглааны байрны нэг өрөөнд цуглав. “Бид нэг улсын талаар суралцах даалгавар хүлээн авсан” гэж Мосс тойргийн Жэкоб Р. хэллээ. “Энэ нь номлолын дуудлага хүлээн авч, дассан газраасаа өөр газар дуудагдах үед ямар мэдрэмжтэй байх талаар ойлголт өгч чадсан.”
“Номлолын ерөнхийлөгч”-тэй танилцсан нь
“Тэгээд бид номлолын ерөнхийлөгчийн дүрд тоглосон, буцаж ирсэн номлогчтой уулзахаар хажуугийн өрөөнд орсон” гэж Осло тойргийн Симон В. хэлэв. Сайхь буцаж ирсэн номлогч болон бусад буцаж ирсэн номлогч номлолд үйлчилж байхдаа ямар хүлээлттэй байдаг талаар ярьсан. “Бүрэн цагийн номлолын үеэр ямар хүлээлттэй байдаг талаар буцаж ирсэн номлогчдоос суралцах нь маш сайхан байсан” гэж Симон хэлэв. Оролцогчид бас нэрийн тэмдэг авч, хамтрагчтай болж мөн ямар ч үед хамтрагчтайгаа хамт байх удирдамж авсан юм.
Ур чадвараа хөгжүүлэх нь
Сургалт нь өсвөр үеийнхэнд сүнслэг байдлаараа хэрхэн өсөж хөгжих тухай түүнчлэн угаалга хийх, санхүүгийн төсөв зохиох, бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх гэх мэт материаллаг хэрэгцээгээ хэрхэн хангах талаар заасан юм.
“Сайн мэдээтэй холбоотой яриаг хэрхэн эхлүүлэх талаар заасан сургалт надад илүү их таалагдсан” гэж Осло тойргийн Ингэр Софи Ж. хэлэв. “Би үүнийг яг одоо ч хийж эхэлж болно.”
“Миний сайн мэдээг номло удирдамжийг хэрхэн ашиглах талаар ярилцсан нь надад сайхан байсан” гэж Фрэдрикстад тойргийн Карл Фрэдрик О. хэлсэн юм. “Би номлогчдод суралцвал зохих өөрсдийн гэсэн судруудын жагсаалт байдаг гэж үргэлж боддог байсан ч семинарт сурч буй зүйлүүд болон Миний сайн мэдээг номло удирдамжаас сурч буй зүйлүүд номлогчийн хувьд надад тусална гэдгийг олж мэдсэн.”
Хамгийн дурсгалтай сургалтуудын нэг нь өөрийн гараар цагаан цамц индүүдэх ажил байсан гэж олон залуу эрэгтэй хэлж байлаа. “Энэ нь бүрэн цагийн номлолд бэлэн болохын тулд миний хөгжүүлж болох олон энгийн чадвар байдгийг надад сануулж өгсөн” гэж Жакоб хэлэв.
“Энд үйлчилж байгаа бүрэн цагийн номлогчидтой нэгдэж, бүгд нэг баг болж ажиллахын тулд би одооноос маш их зүйлийг хийж чадахаа ойлголоо” гэж Сандвика тойргийн Р.Сара хэлэв. “Гишүүд ч бас номлогчид шүү дээ.”
Номлогчид дэлхий даяар үйлчилдэг гэдгийг сануулж, олон үндэстний онцгой жорын хоолнууд бэлтгэсэн байв. “Энэ нь шинэ хоолнуудыг идэж үзэх, ингэснээр дандаа идээд байдаггүй хоол хүнсэнд дасах болно гэдгийг надад сануулсан. Хэрэв би идэж үзээгүй хоол хүнс иддэг газар дуудагдвал хурдан дасахад энэ нь туслах болно” гэж Симон хэллээ.
Бэлэн болох нь
“Бид өдрийн төгсгөлд өсвөр насны хоёр гишүүн болон саяхан буцаж ирсэн хоёр номлогчийг сонссоны дараа ‘Үйлчлэхээр дуудагдлаа’ дууллыг дуулсан” гэж Фрэдрикстад тойргийн Лисс Андриа О. хэлэв. “Хэрэв би энэ дууллыг үргэлж дуулж байвал бид номлогч болох үедээ Тэнгэрлэг Эцэгтээ үйлчилж байгаа бөгөөд Тэр биднийг адислах болно гэсэн байнгын сануулгатай байх болно гэж бодсон.”
Өдрийн төгсгөлд гадасны өсвөр үеийнхэн өөрсдийгөө бүрэн цагийн номлолд бэлтгэж байгаа төдийгүй яг одоо болон амьдралынхаа үлдсэн хугацаанд номлогчийн туршлагатай байж болно гэдгийг ойлгосон юм. Зохиогч нь Норвегийн Ослод амьдардаг.