Бидний тохинуулал бусдын эдгэрэхэд туслах болов уу?
Би нэг ням гарагт ариун ёслолын цуглаан дээр судраас уншиж байхдаа, Аврагчийн хийсэн ажлуудыг бид хийх ёстой талаар бодож суув (3 Нифай 27:21-ийг үзнэ үү). “Дэлхий дээр хийх Христийн ажлууд юу юм бол?” гэж надад бодогдлоо. Шуудхан л үйлчлэх, эдгээх гэсэн хоёр зүйл санаанд минь орж ирэв. Би үйлчилж чадна л даа, харин яаж эдгээх билээ?
Эдгээх гэсэн ойлголтын талаар би байнга боддог байлаа. Тухайн үед би амьдралынхаа туршид 16 мэс засал хийлгэсэн байсан ба эдгэрэхэд дахиад урт удаан хугацаа шаардлагатай байв. Гэвч би хэрхэн Есүс Христтэй адил байж, бусдад эдгэрэхэд нь тусалж чадах билээ гэж бодлоо. Мэдээж надад Түүнд байсан шиг эдгээгч хүч байсангүй. Ийм байхад Тэр яаж намайг газар дэлхий дээр Түүний эдгээх ажлыг хийхийг хүссэн юм бол? Би юу хийж чадах вэ?
Бусад хүн надад хэрхэн эдгэрэхэд минь тусалж байсныг тунгаан бодох үед бусдын миний амьдралд хийж байсан эдгээх буюу тайтгаруулах мөн үйлчлэх, тохинуулах гэсэн гайхалтай сайхан ажлуудыг би оюун санаандаа олж харсан юм. Аврагчийн арга замаар бусдад тохинуулахад анхаарлаа хандуулах юм бол бусдад эдгэрэхэд нь туслах гэсэн энэ ойлголт улам хүчирхэгждэг. Бидний хүн нэг бүр дэлхий дээрх мөнх бус амьдралын аяллынхаа туршид зовлон шаналлыг мэдэрдэг. Олон хүн бие махбодын юм уу сэтгэцийн өвчнөөр өвдөж байхад зарим нь сүнслэг байдлын хувьд зовж шаналсаар байна. Бид бүгдийг эдгэрэхэд тусламж хэрэгтэй. 20-р хуудсан дээрх миний өгүүлэлд тайлбарласнаар мөн 12-р хуудсан дээрх ахлагч Нийл Л.Андэрсэны өгүүлэлд зааснаар, бид бусдад эдгэрэхэд нь туслах арга замаар тохинуулан энэ ажилд оролцох боломжтой.
Хүндэтгэсэн,
Мэррилий Бояак