Сүм энд бий
Мексикийн Такско
Өмнө нь уул уурхайн хот байсан Мексикийн Герреро дахь Taкcкo де Аларкон нь өнөө үед мөнгөн эдлэлийн үйлдвэрлэл, Испанийн колончлолын үеийн архитектур, ойр орчмын хөдөө нутгийнхаа гоо үзэсгэлэнгээр алдартай, улсынхаа pueblos magicos буюу шидэт хотуудын нэг гэдгээрээ олонд танигдах болжээ. Хот уулархаг газар нутагт байрладаг бөгөөд эгц дээшээ өгссөн эмх замбараагүй гудамжуудтай. Түүхийн дурсгалт гол барилга нь 18-р зууны үеийн Санта Приска сүм юм.
Мөн Такскод Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Такско салбар байдаг бөгөөд ням гараг бүр avenida de los Plateros буюу Дархчуудын өргөн чөлөөн дэх байранд цуглардаг. Уг салбар нь Мексикийн Игуала гадсанд харьяалагддаг ба Мексик дэх Сүмийн 1,4 сая гаруй гишүүн, 34 номлол, 13 ариун сүм, 1987 хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглааны нэгэн хэсэг юм. Мөн Мексикт Мехико хотын Номлогч Бэлтгэх Төв байдаг ба энэ нь хэмжээгээрээ Сүмийн хоёр дахь том НБТ юм. Энэ төв нь нэг зэрэг 1000 гаруй номлогч хүлээн авах хүчин чадалтай.
-
Мексикийн анхны таван гишүүн 1876 онд баптисм хүртсэн.
-
Мексик бол Америкийн Нэгдсэн Улсыг тооцохгүйгээр, 100 гадастай болсон анхны орон юм.
-
Мехико хотын Мехико ариун сүм бол Мексикт баригдсан хамгийн анхны ариун сүм бөгөөд 1983 онд онцгойлон адислагджээ. Хамгийн сүүлд Мексикийн Тихуана Мексик ариун сүм 2015 онд онцгойлон адислагдсан. Мексикийн Пуебла ариун сүмийг 2018 оны 10-р сард зарласан.
-
1994 онд ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–1995) Мексикт айлчлан очихдоо Сүмийн 2000 дахь гадас болох Мехико хотын Контрерас гадсыг зохион байгуулсан.