Би зөвийг сонгож чадна
Би Ариун Сүнсийг сонсож чадна.
Би буруу зүйл хийсэн үедээ наманчилж, дахин хичээж чадна.
Би шударга байж чадна.
Би Бурханы талаар хүндэтгэлтэй ярьж чадна.
Би ярихдаа сайн үгс хэрэглэж чадна.
Би Хүндэтгэлийн өдрөөр Есүс Христийг дурсан санахад надад тусалдаг зүйлсийг хийж чадна.
Би эцэг эхээ дуулгавартай дагаж, гэр бүлдээ тусалж чадна.
Би оюун ухаан, бие махбодоо эрүүл байлгаж чадна.
Би зохистой хувцаслан, биеэ зөв авч явж чадна.
Би Бурханд төдийгүй бусдад мөн өөртөө хүндэтгэлтэй хандаж чадна.
Би сайн зүйлсийг уншиж, үзэж, сонсож чадна.
Би сайн найзуудтай болж чадна.
Би эелдэг байж чадна.
Би ариун сүмд ороход одооноос бэлтгэж чадна.