2019
Родриго Квинтанилла—Чили, Валпарайсо
2019 оны 6-р сар


Итгэлийн хөрөг

Родриго Квинтанилла

Чили, Валпарайсо

Rodrigo with wife and granddaughter

Родриго, ач охин Эмили хоёртойгоо хамт зургаа авхуулсан Поала “Родриго хэчнээн сайн хүн билээ дээ, гэтэл яагаад тэр ийм осолд орсон юм бол гэж би гайхдаг байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хэрхэн хариулсныг бид ойлгосон” хэмээн хэлсэн.

Rodrigo working with tools

“Би ажил мэргэжлээ өөрчилсөн болохоор Сүнсний удирдамжийн төлөө залбирсан” гэж Родриго хэлэв. Тэр цааш нь “Харин Бурхан надад хариулсан” гэлээ.

Rodrigos wife and granddaughter

Паоло ач охин Эмилитэйгээ хамт “Би Родригогийн хүч чадлыг бишрэн хүндэлдгээ үргэлж түүнд хэлдэг. Би өөрийгөө түүн шиг зоригтой байж чадахгүй байх байсан гэж боддог” гэв.

Rodrigo

Родриго ослоос эсвэл ямар нэгэн үйл явдлаас болж амьдрал нь өөрчлөгдөн зовж зүдэрсэн хүмүүст хандан, “Сайн мэдээтэй үлд. Амьдрал сайн мэдээгүйгээр улам хүнд хэцүү болно” гэж хэлсэн юм.

Rodrigo opening his store

Ариун Сүнсний удирдамж, гэр бүлийнхнийхээ тусламжийн ачаар Родриго гэрээсээ бизнес амжилттай эрхлэх болсон.

Родриго Квинтанилла барилгын осолд орсны улмаас явж чадахаа больж, гагнуурчнаар ажиллах байтугай өөр олон зүйлийг хийх боломжгүй болжээ. Тийм ч гэсэн тэр Тэнгэрлэг Эцэгийнхээ өөрт нь болон түүний гэр бүлд зориулсан төлөвлөгөөнд найдаж, итгэлтэйгээр урагшлахаар шийджээ.

Гэрэл зурагчин Лэслий Нилссон

Rodrigo working with tools

Ямар нэгэн маш муу зүйл тохиолдоход бид дараах хоёр арга замын аль нэгийг дагаж болно. Бид Бурханд уурлан, Сүмээ орхиж, холбоогоо тасалж болно. Эсвэл бид өвдөг сөгдөн, залбирч, үргэлжлүүлэн өсөж хөгжиж болно.

Би итгэлээ алдаагүй төдийгүй “Надад яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ?” гэж өөрөөсөө асуугаагүй. Би тэр замаар явахаас татгалзсан.

Сорилт бэрхшээл ирэхэд Тэнгэр дэх Эцэг маань уг сорилтыг даван гарах арга замыг бидэнд өгдөг гэдгийг би мэднэ. Эдгэрэх явцад надад Ариун Сүнсний нөхөрлөл маш чухал байсан. Би мэргэжлээ өөрчлөх хэрэгтэй байсан ба Сүнсний удирдамж гуйн залбирдаг байлаа. Бурхан ч надад хариу өгсөн.

Би осолд орсныхоо дараах эхний жилийг эдгэрэхэд мөн нөхөн сэргээх эмчилгээнд зориулсан. Харин хоёр дахь жилийг юу хийхээ шийдэхэд зарцуулав. Би ядаж гэр бүлийнхээ үндсэн хэрэгцээг хангаж болохуйц, хэт их хүч шаарддаггүй, бас тэргэнцэр дээрээсээ хийж болох ямар нэг зүйл олох хэрэгтэй байв.

Эхнэр Паола болон хүүхдүүд болох Рикардо, Никол нарынхаа тусламжтайгаар би гэрээсээ бизнес эрхэлж эхэлсэн юм. Бид түлхүүр олшруулах үйлчилгээгээр эхэлж, аажим аажмаар өөр олон үйлчилгээг нэмэх болов. Би энд тэндхийн шилдэг туршлагыг цуглуулж байлаа. Бас дадлага сургуулилт хийж суралцдаг байв. Одоо есөн жилийн дараа гэхэд би түлхүүр, цоожны засварын газар, хэвлэх төв, хуулга наах үйлчилгээ зэргийг явуулж байна.

Намайг осолд орохын өмнө бид орон гэрээ алдах нь гэж боддог байсан. Байшинг эзэмшдэг гэр бүлийн гишүүд маань байшингаа зарахыг хүссэн ч бид нүүхийг хүсээгүй байсан юм. Бид тойрогтоо дуртай байв.

Ослын дараа эмээ минь “Би байшингийнхаа өөрийн хувийг чамд өгмөөр байна” гэхэд аав ч гэсэн өөрийнхөө хувийг надад өгсөн юм. Бас нэг авга эгч, миний хэдэн ах, эгч, дүү өөрийн өмчлөх эрхийг шилжүүлэв. Тэд “Та нар энд хүссэнээрээ үлдэж болно” гэж билээ. Энэ бол Тэнгэрлэг Эцэгээс маань ирсэн адислал байв.

Би ослоос эсвэл ямар нэгэн үйл явдлаас болж амьдрал нь өөрчлөгдөн зовж зүдэрсэн хүмүүст хандан, “Хүнд хэцүү зүйл болж болох ч Сүмдээ үлд” гэж хэлмээр байна. Сайн мэдээтэй үлд. Амьдрал сайн мэдээгүйгээр улам хүнд хэцүү болно. Та чадлынхаа хэрээр хичээл зүтгэл гарга, харин үлдсэнийг нь Тэнгэрлэг Эцэг хийнэ.