Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,
Эцэг эх нь ариун сүмд лацдан холбогдоогүй олон гэр бүл бий. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийм нэгэн гэр бүлд өсөж торнисон. Бид гэр бүлийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран үр хүүхдээ ариун сүмийн агуу адислалуудаас хүртэх хүсэлтэй болгохын тулд тэдэнд зааж болно. Бид бас өвөг дээдэстээ эдгээр адислалыг хүртэх боломж олгохын тулд тэдэнд гэр бүлийн түүхээ хөтлөхөд тусалж чадна. Та ерөнхийлөгч Нэлсон гэр бүлээ ариун сүмд лацдан холбогдохыг хэрхэн хүсэн хүлээсэн талаар H2 хуудас дээрээс уншиж болно.
Та энэ сарын Найз сэтгүүл дээрх түүх, үйл ажиллагааг танай гэр бүл хэрхэн ашигласан талаар бидэнд бичнэ үү.
Хүндэтгэсэн,
Найз
Жич: Хэрэв танайх хүүхэдгүй бол Найз сэтгүүлийг хүүхэдтэй хүнд өгөхийг бодоорой.
New Friend
50 E. North Temple St., Room 2393
Salt Lake City, UT 84105-3220, USA.
liahona@ldschurch.org