Тойрог эсвэл салбарын дуудлагууд
Номлолд буцаж гарах


“Номлолдоо буцаж гарах,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Номлолдоо буцаж гарах,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Номлолдоо буцаж гарах

Гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирсэн номлогчид номлогчийн үйлчлэлд буцаж гарах эсвэл үйлчлэх өөр боломж олохыг хүсэж магадгүй юм. Эдгээр тохиолдолд дараах хувилбаруудыг бодож үзнэ үү.

1.Бүрэн цагийн номлолд буцаан томилох

Тухайн номлогчийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн шалтгаан, буцааж томилсон тохиолдолд асуудал дахин давтагдах магадлал зэргийг сайтар тунгаан бодох нь нэн чухал. Ихэнхдээ номлогчдыг гэртээ эрт буцаж ирэхэд номлолын стресс нь буурч, эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь сайжирдаг. Номлолын шаардлага, стресс үүсгэгч хүчин зүйлс зэрэг нь эдгээр нөхцөлийг улам бүр дордуулдаг гэдгийг санаарай.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн заасанчлан, “Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд амин чухал. … Номлогчийг номлолын талбарт гарахад түүний ямар нэгэн өвчин эмгэг, бие махбод, оюун санааны дутагдалтай байдал ажлын стрессээс болж улам хүндэрдэг. … Бидэнд номлогчид хэрэгтэй, гэхдээ тэд энэ ажлыг хийх чадвартай байх ёстой. … Бие махбод, оюун санааны аль алиных нь хувьд эрүүл, хүчтэй байх ёстой, учир нь энэ бол өндөр шаардлага тавьдаг, урт цагаар ажилладаг, стресс ихтэй ажил” (“Missionary Service,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 11, 2003, 17–18). Тухайн хүн номлолын талбарт буцаж ирэхдээ нөхцөл байдлыг зохицуулах чадвартай гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Номлолд буцааж томилохын тулд гадасны ерөнхийлөгч дараах зүйлсийг Номлолын албанд илгээх шаардлагатай. Үүнд:

  • Гадасны ерөнхийлөгчийн захидал: Тухайн номлогч номлолд үйлчлэх зохистой бөгөөд номлолоос чөлөөлөгдөх болсонтой холбоотой бүх асуудлаа бүрэн шийдвэрлэсэн, гадасны ерөнхийлөгч уг номлогчтой ярилцсан, гадасны ерөнхийлөгч болон тухайн номлогч хоёулаа тухайн номлогчийг номлолын талбарт үр дүнтэй ажиллах чадвартай гэж үзсэн болохыг онцлон тэмдэглэсэн мөн буцаан томилохыг хүссэн захидал.

  • Номлогчийн захидал: Номлолд үйлчлэхээр буцаж гарах талаар санал сэтгэгдлээ тусгасан номлогчийн захидал.

  • Мэргэжлийн эмчийн захидал: Эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ эргэж ирсэн номлогчдын нөхцөл байдал, эмчилгээ, эмчилгээний үр дүн, номлолын талбарт шаардагдаж болох эм, бусад эмчилгээний талаар тайлбарлаж, уг номлогчийн номлолын үйлчлэлийн болон хамтралын сорилт бэрхшээлтэй нөхцөлд ажиллах чадварын үнэлгээ бүхий захидал.

  • Хэрэв номлогч чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол эрүүл мэндийн болон шүдний үзлэгийн талаарх шинэчилсэн маягт шаардана.

2. Үйлчлэлийн номлолд (ҮН) үйлчлэх

Төрөл бүрийн дуудлагад янз бүрийн хугацаагаар үйлчлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org/service-missionary вэбсайтаас авна уу.

3. Бусад дуудлага

Үйлчлэлийн номлолд үйлчлэх боломжгүй газруудад эсвэл энэ нь тухайн номлогчид тохирох үүрэг даалгавар биш байх тохиолдолд тойргийн номлогчийн эсвэл ариун сүмийн ажилтны дуудлага өгөх юм уу тохирох орон нутгийн сайн дурын ажил байгаа эсэхийг олж тогтоо.