Тойрог эсвэл салбарын дуудлагууд
Би өөрчлөлтийг хэрхэн дэмжиж хүлээн авах вэ?


“Би өөрчлөлтийг хэрхэн дэмжиж хүлээн авах вэ? Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Би өөрчлөлтийг хэрхэн дэмжиж хүлээн авах вэ? Зөвлөгөө өгөх эх сурвалж

Зөвлөгөө өгөх эх сурвалж

Би өөрчлөлтийг хэрхэн дэмжиж хүлээн авах вэ?

Бишопууд Израилд шүүгч байх, Бурхантай харилцаагаа бэхжүүлэхэд нь гишүүдэд туслах, сүнслэг багшийн үүрэг гүйцэтгэх зэрэг ариун үүрэг хариуцлагатай. Хүмүүс наманчлал, өршөөлөөр дамжуулан Бурхантай харилцаагаа бэхжүүлэх үүрэгтэй. Сүмийн удирдагчид бус, харин хувь хүмүүс өөрсдийн зохисгүй зан байдлыг өөрчлөхөд юу шаардлагатай болохыг олж мэдэх үүрэгтэй. (ChurchofJesusChrist.org дээрх “Addressing Pornography” хэсгийн “Нөлөөллийг тодорхойлох, ойлгох”-ыг үзнэ үү.) Үүнд суралцах, залбирах замаар хүлээн авсан хувийн илчлэлт шаардлагатай байж магадгүй. Түүнчлэн гишүүд порнограф хэрэглэдгээс болж тэдэнд болон бусдад учруулсан зовлонг ойлгож, анхаарлаа хандуулах үүрэгтэй.

Уучлал гуйхыг эрэлхийлэхэд нь гишүүдэд туслахдаа дараах зүйлсийг заах болон онцлон тэмдэглэхэд анхаарлаа төвлөрүүл. Үүнд:

  • Сургаал

  • Сонгох эрх ба хариуцлага

  • Итгэлийг тууштай хөгжүүлэх

  • Тууштай байдал

Сургаал

Есүс Христийн Цагаатгалын тухай сургаал бол хэрхэн наманчлах, уучлагдах тухай ойлголтын цөм нь юм. Есүс Христийг болон Түүний тэдний амьдралд гүйцэтгэх үүргийг ойлгоход гишүүдэд туслах нь өөрчлөгдөхөд маш чухал. Эдгээр болон бусад үнэнийг хэрхэн хамгийн сайн зааж сургах талаар танд удирдамж өгөх болно. Эдгээр ойлголт эхнэр нөхрүүдэд болон зан байдлын улмаас хохирсон хүмүүст тохинуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Сайн мэдээний сэдвүүдийн дараах хуудсыг нягталж үзэхийг бод.

  • Есүс Христийн Цагаатгал

  • Уучлал

  • Наманчлал

Сонгох эрх ба хариуцлага

Хувь хүнийг өөрийн сонголтод хариуцлагатай хандахад урамшуул. Тухайн хүн хэзээ нүглээ наманчлах шаардлагатайгаа ойлгох хэрэгтэй. Хань ижил, эцэг эх (хэрэв гэрт насанд хүрээгүй хүн амьдардаг бол), бишоптоо нүглээ наманчлах нь урагшлахад ихэнхдээ тусалдаг. Хувь хүн өмнөх зан байдлынхаа талаар бүрэн нээлттэй, үнэнч байхад бэлэн болохоосоо өмнө энэ талаар хэд хэдэн удаа хуваалцах шаардлагатай байж магадгүй. Хүмүүсийг чин шударга байхад сүнслэгээр өдөөж, урамшуулахын тулд мэдрэмж, хайр, халуун дулаан сэтгэлээ харуулж, энэ үйл явцад тэвчээртэй хандаарай. Хэн нэгнийг бэлэн болохоос нь өмнө нүглээ наманчил гэж сандарган ичээж, албадаж болохгүй.

Бишоп, салбарын ерөнхийлөгчид илүү их тусламж авахын тулд Ерөнхий гарын авлага, 32.8.2-ыг нягталж үзэх хэрэгтэй. Тухайн хүнд Бурханы хүүхэд гэдгийг нь мөн порнограф хэрэглэх нь түүний тэнгэрлэг мөн чанарт нийцэхгүй зан байдал гэдгийг ойлгоход тусал.

Итгэлээ хөгжүүлэх

Байнга залбирч, судар судлах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэхэд чухал юм. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдрэхэд зайлшгүй шаардлагатай. Чин хүсэл эрмэлзэлтэйгээр залбирах нь хүмүүсийг Бурханаас болон хохироосон хүмүүсээсээ өршөөл эрж хайхад хүргэдэг. Хувь хүмүүс Ерөнхий чуулганаас өгсөн зааварчилгааг болон эдгээр сэдвийг хөндсөн Сүмийн сэтгүүлд гарсан нийтлэлийг судалж үзээд, агуу хүч чадал авах боломжтой.

Тухайн хүн өөрийгөө өөрчилж чадна гэдэгт итгэх ёстой. Эерэг байж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийн зарчмуудыг эргэж хар. Хүндэтгэлийн өдөр шүтэн бишрэх, бусдад үйлчлэх болон Христийн зан чанарт нийцсэн бусад зан үйлийг урамшуулан дэмж.

Тууштай байдал

Тухайн хувь хүн порнографын хэрэглээнд анхаарсан төлөвлөгөө гаргахдаа хувийн илчлэлт эрэлхийлэх хэрэгтэй. Хүн бүр шийдэл эрэлхийлж, ямар арга хэмжээ авахаа тодорхойлохдоо өөрийн чухал хэрэгцээг харгалзан үзвэл зохино. Порнограф хэрэглэхээ зогсоох нь чухал зорилго хэдий ч Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийлж, Есүс Христийн хөрвөгдсөн шавь болоход анхаарлаа хандуулахад тухайн хүнийг урамшуулан дэмж. Addressing Pornography вэбсайтын дараах хуудаснууд гишүүдийн энэ үйл явцад тустай байж болно. Үүнд:

Өөрчлөлт бол цаг хугацаа шаардсан үйл явц гэдгийг гишүүдэд байнга сануул. Мөн та хувийн үүрэг хариуцлага хүлээх, тууштай хүчин чармайлт гаргах, порнограф хэрэглэдгээс үүдсэн зовлонг мэдрэх зэрэг нь түүний хань ижил, эцэг эх, гэр бүлийн бусад гишүүнд итгэх итгэлийг сэргээхийн нэг хэсэг гэдгийг онцлох хэрэгтэй. Саад бэрхшээлтэй цөөнгүй тулгарна. Тулгарч буй бэрхшээлүүдийнхээ талаар ханьдаа эсвэл эцэг эхдээ илэн далангүй хэлж, тэднээс суралцаж, эрүүл хэв маягтаа түргэн эргэж ороход тухайн хүнийг урамшуул.