Тойрог эсвэл салбарын дуудлагууд
Санхүү


“Санхүү,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Санхүү,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Санхүү

2:35

Хүн бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг боломжтой хэмжээгээр хангах үүрэгтэй. Гэр бүлийн санхүүг зохицуулах үүргийг эхнэр, нөхөр хоёр хоорондоо итгэлцэл, нээлттэй байдлаар харилцан үүрэх ёстой. Санхүүгийн ухаалаг менежмент нь аюулгүй байдлыг хангаж, гэр бүлийн сайн сайхан байдлыг дээшлүүлж чадна.

Хүмүүс ажилгүйдэл, үрэлгэн байдал, гэнэтийн нөхцөл байдал, санхүүгийн буруу удирдлага зэргээс болж санхүүгийн асуудалд орж магадгүй. Аравны нэгийг шударгаар төлөх, орлогодоо багтааж амьдрах, гэнэтийн зардалд мөнгө хадгалах, өр тавихаас зайлсхийх нь чухал болохыг хүмүүст ойлгуул. Гэр бүлүүд санхүүгийн хувьд бие даах чадвараа дээшлүүлэх тусам илүү найдвартай болж, амьдралдаа илүү их амар амгаланг мэдрэх болно.

Санхүүгийн асуудал ихэвчлэн гэнэт тохиолддог гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүмээс санхүүгийн туслалцаа авахаасаа өмнө хүмүүст боломжит нөөц боломжоо (найз нөхөд, ойрын хамаатан садан гэх мэт) бодож үзэхэд тусал. Хэцүү байгаа хүмүүсийг хайхдаа тэдэнд тусламж хэрэгтэй байж болох шинж тэмдгүүдийг олж тогтоо. Санхүүгийн талаар мэдлэгтэй байх, урьдчилан тооцоолоогүй үйл явдалд эсвэл санхүүгийн бэрхшээлд бэлэн байхын ач холбогдлыг байнга онцолж бай.

Ойлгохыг эрэлхийл

Санхүүгийн асуудлын талаар ярилцах нь дарамттай, сэтгэл зовоосон, хэцүү байж болно. Та асуулт тавихдаа Аврагчийн адил хайрлах, энэрэх сэтгэлээ илэрхийлэхийг хичээ. Тухайн хүний ​​санхүүгийн байдлыг сайн ойлгож, хэрэгцээг нь олж мэдэхэд тань туслах дараахтай төстэй асуултуудыг эелдэг, мэдрэмжтэй байдлаар асуугаарай.

  • Таны одоогийн санхүүгийн байдал ямар байгаа вэ? (Жишээлбэл, та хэр зэрэг орлого олж байна, хэдэн төгрөг зарцуулж байна, хэр их өртэй вэ?)

  • Хэн танай гэр бүлийн санхүүг удирддаг вэ?

  • Та худалдан авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ? (Зарлага сэтгэл хөдлөлийн шинжтэй байдаг уу? Төсөвтэй холбоотой юу?)

  • Та ямар ажил эрхэлж байна вэ?

  • Хэрэв та санхүүгийн нөөцдөө эсвэл хуримтлалдаа найдах хэрэгтэй болбол таны нөхцөл байдал ямар байх байсан бэ?

  • Танай гэр бүлд зориулсан төсөв байдаг уу? Та үүнийг хэр дагаж байна вэ?

  • Таны санхүүгийн бэрхшээлийн хамгийн том эх үүсвэр юу байсан бэ? (Боломжит эх үүсвэрт үрэлгэн байдал, эмчилгээний зардал эсвэл гэр бүл салалт орж болно.)

  • Та өөр хэнээс тусламж хүссэн бэ (гэр бүл эсвэл найз нөхөд гэх мэт)?

  • Та санхүүгийн хувьд ямар тусламж аль хэдийн авсан бэ?

  • Танд ашиглаж болох өөр ямар нөөц байна вэ?

Хувь хүнд тусал

Хувь хүнд бие даах зарчмуудыг ойлгоход туслах дараах зөвлөмжүүдийн заримыг ашиглах талаар бодож үз. Хамтран ажиллахдаа бусдад энэрэнгүй хандаж, нэр хүндээ хадгалахад туслахыг хичээ.

Аравны нэгийг шударгаар төлөх, мацгийн өргөл өгөөмрөөр өгөх болон бие даах чадварын зарчмуудыг заа.

  • Гэр бүлийн санхүүг эхнэр, нөхөр хамтдаа хариуцах ёстой гэдгийг заа.

Санхүүгийн одоо байгаа нөөцөө тодорхойл.

  • Авьяас, ур чадварын жагсаалт гарга.

  • Орлоготой болоход туслах холбоо, харилцаа, өмч, санхүүгийн хөрөнгө эсвэл бусад хөрөнгийн жагсаалтыг гарга.

Гэр бүлийн санхүүгийн асуудлаа идэвхтэй зохицуулж, шаардлагатай бол өр бууруулах хуанли эсвэл аргыг ашиглан, хадгаламжаа нэмэгдүүлэхэд уриал.

  • Хосуудыг зардлын төлөвлөгөө боловсруулахад урь (Бие даахын тулд хувийн санхүүгээ зохицуулах нь дасгалын номыг үзнэ үү).

  • Хосуудыг зардлаа урьдчилан таамаглах, хянахад уриал.

  • Бие даахын тулд хувийн санхүүгээ зохицуулах нь бүлэгт хамрагдахад хосуудыг уриал. Хэрэв таны амьдардаг газарт ийм бүлэг байхгүй бол гадасны бие даасан байдлын мэргэжилтэнтэй холбогд.

Гэр бүлийг дэмж

Санхүүгийн асуудал гэр бүлийн бүх гишүүнийг хамардаг. Хань ижилд эсвэл гэр бүлийн бусад гишүүнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, эдгээр асуудалд анхаар.

Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр гэр бүлээрээ хүчин чармайлт гаргахад уг гэр бүлийг уриал.

  • Тухайн гэр бүлийг хуримтлалд анхаарлаа хандуулахад урь (ирээдүйн томоохон худалдан авалт, гэнэтийн асуудал, номлол, боловсрол гэх мэт).

  • Хэрхэн төсөвлөхийг ойлгоход нь уг гэр бүлд тусал.

  • Хүмүүсийг бие даах чадварын зарчмуудыг баримталж, гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө тусламж хүсэж, шаардлагатай бол дараа нь бишопт хандахад уриал.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Дэмжлэг, зөвлөмж, туслалцааг тасралтгүй үзүүлэхийн тулд тойргийн удирдагчид эсвэл бусад итгэмжлэгдсэн хүнтэй ажиллах талаар бодож үзээрэй. Нөхцөл байдлыг бусадтай ярилцахаас өмнө тухайн хүнээс зөвшөөрөл ав.

Удирдагчид тухайн хүнд туслах нөөц, холбоо, боломжийг тодорхойлохын тулд тойргийн зөвлөлийнхөө нөхцөл байдлын талаар ярилцаж магадгүй юм.

Гэр бүлд зөвлөж, зорилго тавихад нь тусалж, хамтран ажиллах төлөвлөгөө гаргах чадвартай хүнтэй тэднийг холбоорой.

Төсөв, зардлын төлөвлөгөө боловсруулахад гэр бүлд туслах халамжийн мэргэжилтнийг эсвэл тойрогт байгаа хэн нэгнийг урь.

Орон нутгийн нэр хүндтэй байгууллага, эх сурвалжуудыг тодорхойлж, ашиглахад уриал.

Дараах эх сурвалжууд байж болно. Үүнд:

  • Засгийн газрын болон хувийн агентлагууд

  • ТББ (төрийн бус байгууллагууд)

  • Ашгийн бус байгууллагууд

  • Орон нутгийн санхүүгийн семинарууд

  • Мөнгөний менежментийн онлайн систем, вэбсайтууд