Бүлэг 19
Лемонай үүрдийн амьдралын гэрлийг хүлээн авч мөн Гэтэлгэгчийг харав—Түүний гэрийнхэн оюундаа үзэгдлийг үзэж, мөн олон нь тэнгэр элч нарыг харав—Аммон гайхамшигтайгаар хадгалагдан хамгаалагдав—Тэрээр олонд баптисм хүртээж мөн тэдний дунд сүм байгуулав. Ойролцоогоор МЭӨ 90 он.
1 Мөнхүү улиран тохиох дор хоёр өдөр мөн хоёр шөнийн дараа тэд түүний биеийг авч мөн үхэгсдээ оршуулах зорилгын тулд тэдний хийсэн хадан булшинд хэвтүүлэх гэж байв.
2 Эдүгээ хатан Аммоны алдрыг сонссон тул, тиймийн тул тэр түүнийг өөр дээрээ ирэхийг хүсэн хүн илгээв.
3 Мөнхүү улиран тохиох дор Аммон зарлиглуулсныхаа дагуу явж, мөн хатанд очиж, мөн өөрөөр нь юу хийлгэх гэснийг тэр мэдэхийг хүсэв.
4 Мөн тэрээр түүнд хэлэв: Нөхрийн маань зарц нар таныг ариун Бурханы бошиглогч гэдгийг мөн танд түүний нэрээр олон гайхамшигт ажлыг хийх хүч байдгийг надад мэдүүллээ;
5 Тиймийн тул, хэрэв тийм аваас, би таныг нөхрийг минь очиж үзээсэй хэмээнэ, учир нь түүнийг оронд нь хэвтүүлээд хоёр өдөр мөн хоёр шөнө болж байна; мөн зарим нь түүнийг үхээгүй гэх юм, гэвч бусад зарим нь тэр үхчихсэн мөн өмхийрч байна, мөн тэр хадан булшинд тавигдвал зохино гэх юм; гэвч миний хувьд, өөрт минь бол тэр өмхийрөөгүй.
6 Эдүгээ, Аммоны хүссэн нь энэ байв, учир нь Лемонай хаан Бурханы хүчний дор байгааг тэр мэдэж байв; итгэлгүй байдлын харанхуй гивлүүр түүний оюунаас зайлуулагдаж, мөн түүний оюуныг гэрэлтүүлсэн гэрэл, Бурханы сүр жавхлангийн гэрэл болох тэр, мөн түүний сайн сайхны гайхамшигт гэрэл болох тэр—тийм ээ, харанхуйн үүлс ярагдсаны дараа энэ гэрэл түүний бодгальд маш их баяслыг төрүүлснийг мөн үүрдийн амьдралын гэрэл түүний бодгальд гэрэлтсэнийг тэр мэдэж байв, тийм ээ, энэ нь түүний биеийг дийлэн эзэмдэж, мөн оюун санааныхаа хувьд Бурханд эзэгнэгдсэнийг тэрээр мэдсэн бөлгөө—
7 Тиймийн тул, хатны түүнээс хүссэн нь түүний цорын ганц хүсэл байв. Тиймийн тул, тэрээр хатны өөрөөс нь хүссэний дагуу хааныг үзэхээр оров; мөн тэрээр хааныг харж, мөн тэрээр түүнийг үхээгүйг мэдэв.
8 Мөн тэрээр хатанд хэлэв: Тэр үхээгүй, харин тэр Бурханы хувьд унтаж байна, мөн маргааш тэр дахин босох болно; тиймийн тул түүнийг бүү оршуул.
9 Мөн Аммон түүнд хэлэв: Та үүнд итгэж байна уу? Мөн тэр түүнд хэлэв: Таны үгнээс мөн зарц нарын маань үгнээс өөр гэрч надад үгүй байна; гэсэн хэдий ч би таны хэлсний дагуу байх болно хэмээн итгэнэ.
10 Мөн Аммон түүнд хэлэв: Үлэмж итгэлийнхээ учир адислагдсан болой та; эмэгтэй, би танд хэлнэ, нифайчуудын бүх хүний дунд ч ийм агуу их итгэл байгаагүй билээ.
11 Мөнхүү улиран тохиох дор тэрээр тэр цагаас Аммоны товлосон, түүний босох ёстой маргаашийн тэрхүү цагийг хүртэл нөхрийнхөө орыг сахив.
12 Мөнхүү улиран тохиох дор тэр Аммоны үгсийн дагуу босов; мөн тэр босохдоо, гараа сайхь эмэгтэйн зүг сунгаж, мөн хэлэв: Бурханы нэр алдаршиг, мөн адислагдсан болой та.
13 Учир нь таны амьд нь гарцаагүйн адил, болгоогтун, би өөрийн Гэтэлгэгчийг харав; мөн тэр ирнэ, мөн нэгэн эмэгтэйгээс төрөн, мөн өөрийнх нь нэрэнд итгэх бүх хүн төрөлхтнийг тэр гэтэлгэх болно. Эдүгээ, тэрээр энэ үгсийг хэлэхдээ, түүний дотор зүрх сэтгэл нь хөөрч, мөн тэрээр баяслаасаа болоод дахин унав; мөн түүнчлэн Сүнсээр давамгайлагдсан учир хатан ч унасан болой.
14 Эдүгээ нифайчуудын дунд, эсвээс Бурханы бүх хүний дунд өөрсдийн алдсууд болон уламжлалуудын учир тийм их гашуудлын шалтгаан болсон ах дүүс леменчүүдийнх нь дээр Их Эзэний Сүнс түүний залбирлуудын дагуу цутгагдаж буйг Аммон хараад, өвдөг дээрээ унаж, мөн өөрийнх нь ах дүүсийн төлөө хийсэн зүйлийн төлөө Бурханд талархалд мөн залбиралд сэтгэл оюунаа уудалж эхлэв; мөн тэрээр түүнчлэн баясалдаа давамгайлагдав; мөн тийн тэд гурвуулаа газарт унасан болой.
15 Эдүгээ, хааны зарц нар тэдний унасныг хараад, тэд түүнчлэн Бурханд залбирч эхлэв, учир нь Их Эзэнээс эмээх айдас тэдэнд түүнчлэн ирсэн байв, учир нь хааны өмнө зогсож мөн түүнд Аммоны агуу их хүчний талаар гэрчилсэн нь тэд байв.
16 Мөнхүү улиран тохиох дор бүр тэд бүгд газарт унах хүртлээ Их Эзэний нэрийг өөрсдийн хүчээр дуудав, Лемен үндэсний Эбиш гэгч нэгэн эмэгтэйгээс бусад нь болой, тэр эмэгтэй эцгийнхээ гайхамшигт үзэгдлийн учир олон жилийн туршид Их Эзэнд хөрвүүлэгдсэн байсан аж—
17 Тийн Их Эзэнд хөрвүүлэгдсэн байсан учир, мөн үүнийг хэзээ ч мэдүүлээгүйн учир, тиймийн тул, тэрээр Лемонайн бүх зарц газарт унасныг, мөн түүнчлэн эзэгтэй нь, хатан, мөн хаан, мөн Аммон газарт тэрийн хэвтэхийг хараад, энэ бол Бурханы хүч гэдгийг тэр эмэгтэй мэдэв; мөн тэдний дунд тохиолдсоныг хүмүүст мэдүүлснээр, тэд энэ байдлыг болгоосноор, энэ боломж нь тэднийг Бурханы хүчинд итгүүлнэ хэмээн бодсон учир, тиймийн тул сайхь эмэгтэй байшингаас байшин хүртэл гүйж, үүнийг хүмүүст мэдүүлэн явав.
18 Мөн тэд хааны гэрт өөрсдөө нэгдэн цугларч эхлэв. Мөн олон ард ирж, мөн тэд хааныг мөн хатныг, бас тэдний зарц нар газарт тэрийн хэвтэхийг гайхширан харав, мөн тэд бүгд үхсэн мэтээр хэвтэж байв; мөн түүнчлэн тэд Аммоныг харав, мөн болгоогтун тэр нь Нифай үндэстэн хүн байв.
19 Мөн эдүгээ хүмүүс өөр хоорондоо бувтналдаж эхлэв; зарим нь нифай үндэстэн хүнийг уг нутагт үлдэхийг тэрээр зөвшөөрсөн учир, тэдний дээр, эсвээс хааны мөн түүний гэрийн дээр агуу хилэнц нүүрлэж хэмээцгээв.
20 Гэвч бусад зарим нь тэднийг зэмлэж, хэлрүүн: Тэр Себасын усны дэргэд сүргээ тараалгасан зарц нараа алсан учир, хаантан гэрийнхээ дээр энэ хилэнцийг авчирсан ажээ.
21 Мөн түүнчлэн тэд Себасын усанд зогсож мөн хаанд өмчлөгдсөн сүргийг тараасан тэр эрчүүдээр зэмлэгдэв, учир нь Себасын усанд хааны сүргийг хамгаалж байхдаа Аммоны алсан, өөрсдийнхөө ах дүүсийн тооны учир тэд түүнд уурлаж байв.
22 Эдүгээ, ах нь Аммоны илдэнд алагдсан, тэдгээрийн нэг нь, тэр Аммонд үлэмж уурласан учир илдээ сугалж мөн тэрээр үүнийг Аммоны дээр, түүнийг алахаар буулгаж болохын тулд урагшлав; мөн тэрээр түүнийг цохихоор илдээ далайхад, болгоогтун, тэр үхэтхийн унав.
23 Эдүгээ Аммон алагдах боломжгүйг бид харлаа, учир нь Их Эзэн түүний эцэг Мозаяд ийн хэлсэн ажгуу: Би түүнийг хэлтрүүлэх болно, мөн таны итгэлийн дагуу түүнд байх болно—тиймийн тул, Мозая Их Эзэнд түүнийг даатгасан байжээ.
24 Мөнхүү улиран тохиох дор ард олон Аммоныг алахаар илдээ далайсан мөнөөх эр үхэтхийн унахыг болгоогоод, тэд бүгдийн дээр айдас ирж мөн тэд түүнд эсвээс унасан буй тэдний хэнд нь ч хүрэхээр гараа хөдөлгөж зүрхэлсэнгүй; мөн тэд дахин өөр хоорондоо энэ агуу их хүчийг юу гаргаж чадах талаар эсвээс энэ зүйлс ямар утгатай болох талаар гайхширч эхлэв.
25 Мөнхүү улиран тохиох дор тэдний дунд Аммон бол Агуу Их Сүнс байсан хэмээн хэлэх нь олон байв, мөн бусад зарим нь түүнийг Агуу Их Сүнсээр илгээгдсэн хэмээв;
26 Гэвч бусад зарим нь тэднийг бүгдийг зэмлэж, тэр бол нифайчуудаас тэднийг тарчлаахаар илгээгдсэн мангас мөн хэмээв.
27 Мөн тэдний алдсуудын учир тэднийг зовоохоор Аммон Агуу Их Сүнсээр илгээгдсэн хэмээн хэлсэн зарим нь байв; мөн нифайчуудыг үргэлж харж ханддаг, тэднийг өөрсдийнх нь гараас ямагт чөлөөлдөг байсан нь Агуу Их Сүнс юм; мөн тэд өөрсдийнх нь ах дүүс болох леменчүүдээс тийм олныг устгасан тэрхүү Агуу Их Сүнс нь энэ байсан хэмээцгээв.
28 Мөн тийн тэдний дундах зөрчилдөөн үлэмж хурц болж эхлэв. Мөн тэд ийн тэмцэлдэж байхад, ард олныг цугларахад хүргэсэн мөнөөх эмэгтэй зарц ирж, ард олны дундах зөрчлийг хараад тэрээр үлэмж харамсан, бүр нулимс унагав.
29 Мөнхүү улиран тохиох дор тэр явж, тэрээр түүнийг газраас босгож магад хэмээн хатныг гараас нь барив; мөн тэрээр түүнд гар хүрмэгц тэр босож мөн хөл дээрээ зогсов, мөн чанга дуугаар хашхирч хэлэв: Ай алдар нь бадарсан Есүс, намайг аймшигт тамаас аварсан та! Ай алдар нь бадарсан Бурхан, энэ хүмүүсийн дээр нигүүлслийг соёрхооч!
30 Мөн тэр үүнийг хэлээд, тэр гараа хавсрав, тэр баяслаар дүүрсэн байсан учир ойлгогдоогүй олон үгийг ярив; мөн тэрээр үүнийг хийгээд, тэр Лемонай хааныг гараас нь барихад, мөн болгоогтун тэр босож мөн хөл дээрээ зогсов.
31 Мөн тэрээр, тэр даруй, өөрийн хүмүүсийн дундах зөрчилдөөнийг хараад, явж мөн тэднийг зэмлэж, мөн Аммоны амнаас өөрийн дуулсан үгсээ тэдэнд зааж эхлэв; мөн сонссон болгон нь түүний үгсэд итгэж, мөн Их Эзэнд хөрвүүлэгдсэн болой.
32 Гэвч тэдний дунд түүний үгсийг сонсохгүй нь олон байв; тиймийн тул тэд өөрсдийн замаар одов.
33 Мөнхүү улиран тохиох дор Аммон босоод түүнчлэн тэдэнд тохинуулав, мөн Лемонайн зарц нар бүгд түүнчлэн үйлдэв; мөн тэд бүгд хүмүүст нэгэн адил зүйлийг—тэдний зүрх сэтгэл өөрчлөгдсөнийг; тэд хойшид хилэнцийг үйлдэх хүсэлгүй болсноо тунхаглав.
34 Мөн болгоогтун, олон нь тэд тэнгэр элч нарыг харсан мөн тэдэнтэй ярилцсан хэмээн хүмүүст тунхаглав; мөн тэд Бурханы мөн түүний зөв шударгын зүйлсийг тэдэнд тийн өгүүлэв.
35 Мөнхүү улиран тохиох дор тэдний үгсэд итгэсэн нь олон байв; мөн итгэсэн болгон баптисм хүртэв; мөн тэд зөв шударга хүмүүс болж, мөн тэд өөрсдийн дунд сүмийг байгуулав.
36 Мөн Их Эзэний ажил леменчүүдийн дунд тийн үүссэн болой; Их Эзэн өөрийн Сүнсийг тэдний дээр тийн цутгаж эхлэв; мөн наманчилж мөн түүний нэрэнд итгэдэг бүх хүнд түүний мутар сунгаастай байдгийг бид харлаа.