Судрууд
Алма 35


Бүлэг 35

Үгийн номлол нь зорамчуудын хуурамч аргыг устгав—Тэд хөрвөгчдийг хөөхөд тэдгээр нь Жершонд Аммоны хүмүүстэй нэгдэв—Алма хүмүүсийн ёс бусын улмаас гашуудав. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Эдүгээ улиран тохиох дор Амюлек эдгээр үгээ төгсгөл болгосны дараа, тэд өөрсдөө цугласан олны дундаас гарч мөн Жершоны нутагт ирэв.

2 Тийм ээ, мөн ах дүүсийн үлдсэн нь, зорамчуудад үгийг номлосныхоо дараа, түүнчлэн Жершоны нутагт ирэв.

3 Мөнхүү улиран тохиох дор зорамчуудын илүү нэр хүндтэй хэсэг өөрсдөд нь номлогдсон үгсийн талаар хамтдаа зөвлөлдсөнийхөө дараа, тэд үгийн учир ууртай байв, учир нь энэ нь тэдний хуурамч аргыг устгасан ажээ; тиймийн тул тэд үгсийг анхааран сонсохыг хүссэнгүй.

4 Мөн тэд илгээж мөн бүх нутаг даяар бүх хүнийг нэгтгэн цуглуулж, мөн яригдсан үгсийн талаар тэдэнтэй зөвлөлдөв.

5 Эдүгээ тэдний захирагчид мөн тэдний пристүүд болон багш нар өөрсдийнхөө хүслийн талаар хүмүүст мэдүүлсэнгүй; тиймийн тул тэд нууцаар бүх хүний бодлыг олж мэдэв.

6 Мөнхүү улиран тохиох дор тэд бүх хүний бодлыг олж мэдсэний дараа, Алма болон түүний ах дүүсээр яригдсан үгсэд таалалтай байсан тэдгээр нь уг нутгаас хөөгдөв; мөн тэд олон байв; мөн тэд түүнчлэн Жершоны нутагт ирэв.

7 Мөнхүү улиран тохиох дор Алма болон түүний ах дүүс тэдэнд тохинуулав.

8 Эдүгээ зорамчуудын хүмүүс Жершонд байсан Аммоны хүмүүст уурлаж, мөн зорамчуудын ерөнхий захирагч машид ёс бус хүн байсан учир, өөрсдөөс нь хөөгдөж, тэдний нутагт очсон тэдгээрийг бүгдийг нутгаасаа хөөж гаргахыг хүсэж Аммоны хүмүүст илгээв.

9 Мөн тэрээр тэднийг олон заналхийллээр сүрдүүлж байв. Мөн эдүгээ Аммоны хүмүүс тэдний үгсээс айсангүй; тиймийн тул тэд тэдгээрийг хөөж гаргасангүй, харин тэд өөрсдөд нь ирсэн зорамчуудын ядуусыг бүгдийг хүлээн авав; мөн тэд тэднийг асарч, мөн тэднийг хувцаслаж, мөн тэдэнд өвлөх нутгуудыг өгөв; мөн тэд хүслийнх нь дагуу тэдэнд тусалсан болой.

10 Эдүгээ энэ нь зорамчуудыг Аммоны хүмүүсийн эсрэг уурлахад өдөөн хатгаж, мөн тэд леменчүүдтэй хутгалдан мөн тэднийг түүнчлэн тэдний эсрэг уурлуулахаар өдөөн хатгаж эхлэв.

11 Мөн тийн зорамчууд мөн леменчүүд Аммоны хүмүүсийн эсрэг, мөн түүнчлэн нифайчуудын эсрэг дайны бэлтгэлүүдийг хийж эхлэв.

12 Мөн тийн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван долоо дахь он төгсөв.

13 Мөн Аммоны хүмүүс Жершоны нутгаас гарч одон, мөн Мелекийн нутагт ирж, мөн Жершоны нутагт, тэдгээр нь леменчүүдийн их цэрэгтэй мөн зорамчуудын их цэрэгтэй тэмцэлдэж болохын тулд нифайчуудын их цэрэгт зай тавьж өгөв; мөн тийн шүүгчдийн засаглалын арван найм дахь онд леменчүүд болон нифайчуудын дунд дайн эхлэв; мөн тэдний дайнуудын цэдэг хожим өгөгдөх болно.

14 Мөн Алма, мөн Аммон болон тэдний ах дүүс, мөн түүнчлэн Алмагийн хоёр хүү, зорамчуудаас олныг наманчлалд авчрахад Бурханы мутарт зэмсэг болсныхоо дараа Зарахемла нутагт эргэж ирэв; мөн наманчлалд авчрагдсан болгон нь нутгаасаа хөөгдсөн байв; гэвч тэд Жершоны нутагт өвлөх нутагтай болж мөн тэд өөрсдийгөө, мөн эхнэр, хүүхдүүд, мөн нутгаа өмгөөлөхөөр зэвсгээ агсацгаав.

15 Эдүгээ Алма, өөрийн хүмүүсийн алдсын төлөө, тийм ээ, тэдний дунд байсан тэр дайнууд, цус урсгалт, мөн зөрчилдөөнүүдийн улмаас гашуудан байсан учир; хот болгонд бүх хүний дунд үгийг тунхаглахаар очсон, өөрөөр хэлбэл үгийг тунхаглахаар илгээгдсэн учир; мөн хүмүүсийн зүрх сэтгэл хатуурч эхэлснийг, мөн үгийн чандын учир тэд дургүйцэж эхэлснийг харсан учир, түүний зүрх сэтгэл үлэмж гашуудаж байв.

16 Тиймийн тул, тэрээр хөвгүүддээ тус тусад нь, зөв шударгад хамаарах зүйлсийн талаар өөрийн захиасыг өгч болохын тулд хөвгүүдээ цугларах болгов. Мөн тэдэнд өгсөн зарлигуудынх нь шастир түүний өөрийнх нь цэдгийн дагуу бидэнд байгаа билээ.