Судрууд
Алма 56


Бүлэг 56

Леменчүүдтэй хийж буй дайны нөхцөл байдлыг дурдсан захидлыг Хиламан Моронайд илгээв—Антипус, Хиламан хоёр леменчүүдийн дээр агуу ялалт байгуулав—Хиламаны хоёр мянган идэр хөвгүүд гайхамшигтай хүчээр тулалдаж, тэдний хэн нь ч алагдсангүй. 1-р шүлэг, ойролцоогоор МЭӨ 62 он; 2–19-р шүлэг, ойролцоогоор МЭӨ 66 он; мөн 20–57-р шүлэг, ойролцоогоор МЭӨ 65–64 он.

1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор шүүгчдийн засаглалын гуч дахь оны эхэнд, эхний сарын хоёр дахь өдөр, Моронай Хиламанаас захидлыг хүлээн авсан буюу, үүнд нутгийн тэрхүү хэсэг дэх хүмүүсийн хэрэг явдлыг дурдсан байв.

2 Мөн түүний бичсэн үгс нь эдгээр бөлгөө, өгүүлсэн нь: Их Эзэний хувьд, мөн түүнчлэн дайн тулаан дахь зовлон бэрхшээлүүдийн хувьд ч эрхэм хайрт анд Моронай минь; болгоогтун, хайрт анд минь, нутгийн энэ хэсэг дэх бидний дайны талаар танд хэлэх зарим зүйл надад байна.

3 Болгоогтун, Нифайн нутгаас доош Аммоны авчирсан хүмүүсийн хоёр мянган хөвгүүд—эдүгээ тэд бол бидний өвөг Лихайн ууган хүү асан Лемений удам байсныг та мэдэж байгаа;

4 Эдүгээ тэдний уламжлалуудын эсвэл тэдний итгэлгүйн талаар танд давтах хэрэг надад байхгүй, учир нь та эдгээр бүх зүйлийн талаар мэднэ—

5 Тиймийн тул энэ залуу эрчүүдийн хоёр мянга нь дайны зэвсгүүдээ агсаж, мөн намайг удирдагчаа болоосой хэмээснийг би танд хэлэх нь хангалттай; мөн бид улс орноо хамгаалахаар урагшлан ирсэн билээ.

6 Мөн эдүгээ тэдний эцгүүдийн, тэд нь ах дүүсийнхээ эсрэг цус урсгахаар дайны зэр зэвсгээ агсахгүй хэмээн хийсэн гэрээний талаар та түүнчлэн мэднэ.

7 Гэвч хорин зургаадугаар онд, тэд өөрсдийнх нь төлөө туулж буй бидний зүдгүүр болон бэрхшээлүүдийг маань хараад, тэд хийсэн гэрээгээ цуцалж мөн биднийг хамгаалахын тулд дайны зэвсгүүдээ агсах гэж байв.

8 Гэвч Бурхан биднийг хүчирхэгжүүлж, үүний хэрээр тэд тавьсан тангаргаа биелүүлэх гэснээс болж бид илүү ихээр зовохгүй байх болно хэмээн бодсон учраас, би тэдэнд хийсэн гэрээгээ цуцлахыг зөвшөөрөхгүй байв.

9 Гэвч болгоогтун, бид агуу баяртай байж болох нэгэн зүйл энэ байна. Учир нь болгоогтун, хорин зургаадугаар онд Хиламан би, энэ хоёр мянган залуу эрийн тэргүүнд Иудеа хот руу, нутгийн тэр хэсгийн хүмүүсийн дээр таны удирдагчаар нь тохоосон тэрхүү Антипуст туслахаар жагсан одсон билээ.

10 Мөн би хоёр мянган хөвгүүдээ (учир нь тэд хөвгүүд гэж нэрлэгдэхүйц зохистой билээ) Антипусын их цэрэгт нэгтгэв, энэ хүчинд Антипус үлэмж баяссан болой; учир нь болгоогтун, леменчүүд түүний их цэргийг цөөрүүлсэн байв, учир нь тэдний цэргүүд бидний эрчүүдээс маш олныг нь алсан юм, үүний улмаас бидэнд гашуудах шалтгаан буй.

11 Гэсэн хэдий ч, тэд улс орон мөн Бурханыхаа байр суурийн төлөө амь эрсэдсэн, тийм ээ, мөн тэд баяртай байгаа гэдэгт бид сэтгэлээ тайтгаруулж болох буюу.

12 Мөн түүнчлэн леменчүүд олон хоригдлыг, бүгд ерөнхий ахмадууд болох тэднийг авч үлдсэн байв, учир нь өөр хэний ч амийг тэд хэлтрүүлсэнгүй. Мөн эдүгээ тэд энэ үед Нифайн нутагт байгаа хэмээн бид бодно; хэрэв тэд алагдаагүй бол энэ нь ийм буйза.

13 Мөн эдүгээ маш олон баатарлаг эрчүүдийн маань цусыг урсгаснаар леменчүүдийн эзэмшилдээ авсан хотууд нь эдгээр болой:

14 Мантай нутаг буюу Мантай хот, Зиезром хот, Күменай хот, мөн Антипара хот юм.

15 Мөн намайг Иудеа хотод хүрч ирэхэд тэдний эзэмшиж байсан тэр хотууд нь эдгээр юм; мөн би Антипус болон түүний хүмүүс уг хотыг бэхлэн хамгаалахаар чадлаараа хөдөлмөрлөж байгааг олов.

16 Тийм ээ, мөн тэд бодгалиараа ч бас биеэрээ ч сульдсан байв; учир нь тэд өдөр нь баатарлагаар тулалдаж, шөнө нь хотуудаа хадгалан хамгаалахаар хөдөлмөрлөж байв; мөн тийн тэд төрөл бүрийн агуу зүдгүүрийг туулсан ажээ.

17 Мөн эдүгээ тэд энэ газарт ялах эс бөгөөс үхэхээр хатуу шийдсэн байв; тиймийн тул миний өөртэйгөө авчирсан тэр багахан хүч, тийм ээ, миний тэр хөвгүүд, тэдэнд агуу найдлага болон их баясал өгсөн хэмээн та ойлговол болно.

18 Мөн эдүгээ улиран тохиох дор Антипус их цэрэгтээ нэмэгдэл хүч хүлээн авсныг леменчүүд хараад, тэд Иудеа хотын эсрэг, өөрөөр хэлбэл бидний эсрэг тулалдахаар ирэхгүй бай хэмээх Аммороны тушаалд албадуулагдав.

19 Мөн бид Их Эзэний ээл хишгийг ийн хүртсэн болой; учир нь тэд энэ сул дорой байдалд маань бидний дээр ирсэн бол цөөн хүнтэй их цэргийг маань устгах байсан байж магад; гэвч бид тийн хамгаалагдав.

20 Тэд эзэлсэн тэр хотуудаа хадгалан хамгаалахаар Аммороноор зарлиг болгогдов. Мөн хорин зургаадугаар он ийн төгсөв. Мөн хорин долоодугаар оны эхэнд бид хотоо мөн өөрсдийгөө батлан хамгаалахад бэлтгэсэн байв.

21 Эдүгээ бид леменчүүдийг бидний дээр ирээсэй хэмээн хүсэж байв; учир нь бид бат бэх хамгаалалтад байхад нь тэдэн рүү довтлох хүсэлгүй байв.

22 Мөнхүү улиран тохиох дор тэд умард дахь манай бусад хот руу дайралт хийхээр бидний хажуугаар шөнөөр бас өдрөөр өнгөрөхгүй байхын тулд бид эргэн тойрондоо, леменчүүдийн хөдөлгөөнүүдийг ажиглуулахаар тагнуулуудыг байлгаж байв.

23 Учир нь тэр хотууд дахь тэдэнд тэдэнтэй тулгарах хангалттай хүч байгаагүйг бид мэдэж байв; тиймийн тул хэрэв тэд бидний дэргэдүүр өнгөрвөл, бид тэдний араас нь дайрах, мөн тийн тэд урдаасаа тулгарахад нь бас нэгэн зэрэг араас нь довтлох хүсэлтэй байв. Бид тэднийг дийлж чадна хэмээн бодож байв; гэвч болгоогтун, бидний энэ хүсэл бүтсэнгүй.

24 Тэд хангалттай хүчгүй байж мөн ялагдах вий хэмээснээс бидний дэргэдүүр бүх их цэрэгтэйгээ ч өнгөрч зүрхэлсэнгүй бас хэсгээрээ ч өнгөрч зүрхэлсэнгүй.

25 Тэд бас Зарахемла хотын эсрэг жагсан очиж ч зүрхэлсэнгүй; бас тэд Нифайха хотын зүг, Сидон голын эхийг гаталж ч зүрхэлсэнгүй.

26 Мөн тийн, тэд хүчээрээ, өөрсдийн авсан хотуудыг хадгалан хамгаалахаар хатуу шийдсэн байв.

27 Мөн эдүгээ улиран тохиох дор энэ оны хоёр дахь сард, тэр хоёр мянган хөвгүүдийн минь эцгүүдээс их хангамж бидэнд авчрагдав.

28 Мөн түүнчлэн Зарахемла нутгаас хоёр мянган эр бидэнд илгээгдэв. Мөн тийн бид арван мянган эр мөн тэдэнд, мөн түүнчлэн тэдний эхнэр мөн хүүхдүүдэд нь зориулагдсан хүнс нөөцний бэлтгэлтэй байв.

29 Мөн леменчүүд, бидний хүч өдөр бүр нэмэгдсээр, мөн биднийг дэмжих хангамж ирсээр буйг тийн харснаас, тэд айж эхлэв, мөн хэрэв боломжтой байсан бол бидний хангамжууд мөн хүчийг хүлээн авахыг төгсгөл болгохоор дайрч эхлэв.

30 Эдүгээ бид леменчүүд үүний тухайд тэвдэж эхэлж буйг үзээд, бид тэдний дээр нэгэн зальт арга хэрэгжүүлэхийг хүсэж байв; тиймийн тул Антипус намайг залуу хөвгүүдтэйгээ зэргэлдээх нэгэн хот руу хангамж зөөж байгаа мэтээр, зэргэлдээх хотын зүг жагсан одохыг тушаав.

31 Мөн бид Антипара хотын дэргэдүүр, тэнгисийн эргээр хиллэдэг цаадах хотынх нь зүг явах гэж байгаа мэтээр, жагсан алхах ёстой байв.

32 Мөнхүү улиран тохиох дор бид уг хот руу хангамж авч яваа мэтээр жагсан алхав.

33 Мөнхүү улиран тохиох дор Антипус их цэргийнхээ нэг хэсэгтэй жагсан одож, үлдсэнийг нь уг хотыг хамгаалуулахын тулд орхив. Гэвч намайг залуухан их цэрэгтэйгээ явж мөн Антипара хотын дэргэд ирэх хүртэл тэрээр жагсан гарч ирсэнгүй.

34 Мөн эдүгээ, Антипара хотод Леменчүүдийн хамгийн хүчирхэг; тийм ээ, хамгийн олон тоотой их цэрэг нь байрласан байв.

35 Мөнхүү улиран тохиох дор тэд тагнуулуудаараа мэдээлэгдсэний дараа, тэд их цэрэгтэйгээ урагшилж мөн бидний эсрэг жагсан ирэв.

36 Мөнхүү улиран тохиох дор бид тэдний өмнө нь, умардад зугтав. Мөн бид леменчүүдийн хамгийн хүчирхэг цэргийг тийн холдуулан удирдсан болой;

37 Тийм ээ, бүр нилээд их зайд, иймээс тэд Антипусын их цэрэг тэднийг чадлаараа мөшгөж байгааг хараад, тэд баруун тийшээ ч мөн зүүн тийшээ ч эргэсэнгүй, харин бидний араас шулуухан давшихаа үргэлжлүүлэв; мөн, бидний бодсоноор, Антипус тэднийг гүйцэхээс урьд биднийг хөнөөх нь тэдний зорилго байв, мөн тэд манай хүмүүсээр бүслэгдэхгүй байж болохын тулд ингэхийг хүсэв.

38 Мөн эдүгээ Антипус, бидэнд тулгарсан аюулыг болгоож, их цэргийнхээ алхааг түргэсгэв. Гэвч болгоогтун, энэ нь шөнө байв; тиймийн тул тэд биднийг гүйцсэнгүй, бас Антипус ч тэднийг гүйцсэнгүй; тиймийн тул бид хоноглохоор буудаллав.

39 Мөнхүү улиран тохиох дор үүр цайхаас өмнө, болгоогтун, леменчүүд биднийг мөрдөж байв. Эдүгээ бид тэдэнтэй тэмцэлдэхэд хангалттай хүчирхэг байсангүй; тийм ээ, залуу хөвгүүд маань тэдний гарт орохыг би зөвшөөрөхгүй байв; тиймийн тул бид жагсан явахаа үргэлжлүүлж, мөн бид аглаг буйд тийш жагсан одов.

40 Эдүгээ тэд бүслэгдэх болуузай хэмээснээс тэд баруун тийшээ ч бас зүүн тийшээ ч эргэж зүрхэлсэнгүй; тэд намайг гүйцэж мөн бид тэдний эсрэг зогсож чадахгүй, харин алагдаж, мөн тэд зугтах вий хэмээснээс би ч бас баруун тийш ч, бас зүүн тийш ч эргэхгүй байв; мөн бид тийн бүхэл өдрийн турш бүр харанхуй болтол аглаг буйд тийш зугтав.

41 Мөнхүү улиран тохиох дор дахин, өглөөний гэгээ ороход леменчүүд бидний дээр ирж буйг бид хараад, мөн бид тэдний өмнө зугтав.

42 Гэвч улиран тохиох дор тэд биднийг хол мөрдөлгүйгээр зогсов; мөн энэ нь долоодугаар сарын гурав дахь өдрийн өглөө байв.

43 Мөн эдүгээ, тэднийг Антипус гүйцсэн эсэхийг бид мэдсэнгүй, гэвч би эрчүүддээ хэлэв: Болгоогтун, тэд биднийг урхиндаа оруулж болохын тулд, биднийг өөрсдийнхөө эсрэг ирүүлэх зорилгоор азнан зогссон эсэхийг бид мэдэхгүй;

44 Тиймийн тул та нар юу хэлэх вэ, хөвгүүд минь, та нар тэдний эсрэг тулалдахаар явах уу?

45 Мөн эдүгээ би танд хэлье, хайрт анд Моронай минь, би хэзээ ч тийм агуу зоригийг үзэж байгаагүй, үгүй, нифайчууд бүгдийн дунд ч үгүй билээ.

46 Тодруулбал би тэднийг хөвгүүд минь хэмээн үргэлж дуудах болсон шиг (учир нь тэд бүгд маш залуу байв) тэрчлэн тэд надад хэлэв: Эцэг минь, Бурхан минь бидэнтэй хамт гэдгийг болгоогтун, мөн тэрээр бидний унахыг зөвшөөрөхгүй; тиймээс биднийг урагш давшихыг зөвшөөрөөч; хэрэв тэд биднийг зүгээр орхивол бид ах дүүсээ хөнөөхгүй; тиймийн тул, тэд Антипусын их цэргийг ялан дийлэхгүй байхын төлөө бидэнд явахыг маань зөвшөөрөөч.

47 Эдүгээ тэд хэзээ ч тулалдаж байгаагүй байв, гэсэн хэдий ч тэд үхлээс айсангүй; мөн тэд амиасаа илүүтэйгээр эцгүүдийнхээ эрх чөлөөг бодож байв; тийм ээ, тэд эхчүүдээрээ, хэрэв тэд эргэлзэхгүй аваас Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт сургагдсан байлаа.

48 Мөн тэд эхчүүдийнхээ үгсийг надад давтаж, хэлсэн нь: Ээж нар маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна.

49 Мөнхүү улиран тохиох дор биднийг мөшгөж асан леменчүүдийн эсрэг би өөрийн хоёр мянгатай хамт эргэж очлоо. Мөн эдүгээ болгоогтун, Антипусын их цэрэг тэднийг гүйцсэн байв, мөн аймшигт тулаан эхэлсэн байв.

50 Ийм богино хугацаанд урт замыг туулсан учир, Антипусын их цэрэг ядарснаас, леменчүүдийн гарт орох нь дөхсөн байв; мөн хэрэв би өөрийн хоёр мянгатайгаа эргэж ирээгүй бол леменчүүд зорилгодоо хүрэх байв.

51 Учир нь, Антипус мөн түүний удирдагчдаас олон нь, хурдан давшсанаас болж ядарсныхаа улмаас илдэнд өртөж унасан байв—тиймийн тул Антипусын эрчүүд, удирдагчид нь унасны учир самгардсанаас, леменчүүдийн өмнө ухарч эхэлжээ.

52 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд зоригжин, мөн тэднийг мөшгөж эхлэв; мөн леменчүүд тийн тэднийг эрч хүчтэйгээр мөшгөж байхад Хиламан тэдний араас нь өөрийн хоёр мянгатайгаа ирж, мөн тэднийг үлэмж ихээр хөнөөж эхлэв, үүний хэрээр леменчүүдийн бүх их цэрэг зогсож мөн Хиламаны зүг эргэв.

53 Эдүгээ леменчүүд цааш хандан эргэснийг Антипусын хүмүүс хараад, тэд эрчүүдээ нэгтгэн цуглуулж мөн леменчүүдийн ар талаас дахин ирэв.

54 Мөн эдүгээ улиран тохиох дор бид, Нифайн хүмүүс, Антипусын хүмүүс, мөн би хоёр мянгатайгаа, леменчүүдийг бүсэлж, мөн тэднийг хөнөөв; тийм ээ, үүний хэрээр тэд дайны зэвсгүүдээ мөн түүнчлэн өөрсдийгөө дайны олзлогдогсод болгон өгөхөөр албадуулагдав.

55 Мөн эдүгээ улиран тохиох дор тэд өөрсдөө бидэнд бууж өгснийх нь дараа, болгоогтун, тэднээс олон нь алагдсан байх хэмээн айснаас, би надтай хамт тулалдсан тэр залуу эрчүүдээ тоолов.

56 Гэвч болгоогтун, их баяслыг минь төрүүлэн, тэднээс нэг ч бодгаль газарт унаагүй байв; тийм ээ, мөн тэд Бурханы хүчээр мэт тулалдсан байв; тийм ээ, хүмүүс тийм гайхамшигтай хүчээр тулалдаж байсан нь хэзээ ч үзэгдэж байсангүй; мөн тэд леменчүүдийн дээр тийм агуу хүчтэйгээр буусан тул тэд тэднийг айлгасан буюу; мөн энэ шалтгааны учир леменчүүд өөрсдийгөө дайны олзлогдогсод болгон өгсөн болой.

57 Мөн бид олзлогдогсдоо леменчүүдийн их цэрэгт алдахгүйгээр харгалзаж болохоор, тэдэнд зориулсан байр бидэнд байгаагүй учир, тиймийн тул бид тэднийг, Антипусын алагдаагүй үлдсэн эрчүүдийн нэгэн хэсэгтэй хамт Зарахемла нутаг руу илгээв; мөн би үлдсэнийг нь авч мөн идэр залуу аммончуудтайгаа тэднийг нэгтгээд, мөн Иудеа хотын зүг буцаж жагсан одов.