Судрууд
Алма 59


Бүлэг 59

Моронай Хиламаны цэргийн хүчийг бэхжүүлэхийг Пахоранаас гуйв—Леменчүүд Нифайха хотыг эзлэв—Моронай засгийн газарт уурлав. Ойролцоогоор МЭӨ 62 он.

1 Эдүгээ улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын гучдугаар онд, Моронай Хиламаны захидлыг хүлээн авч, уншсаныхаа дараа, Хиламаны сайн байгаад, тийм ээ, алдагдсан тэдгээр нутгийг олж авахад түүний олсон үлэмж их амжилтын улмаас ихэд баясав.

2 Тийм ээ, мөн тэд ч түүнчлэн баясаж болохын тулд, тэрээр өөрийн байсан тэр хэсгийнхээ эргэн тойрны бүх нутаг дахь хүмүүстээ бүгдэд үүнийг мэдүүлэв.

3 Мөнхүү улиран тохиох дор Хиламан буцаан авахдаа тийм гайхамшигтайгаар амжилт гаргасан уг нутгийн тэр хэсгийг амархнаар хадгалан хамгаалж болохын тулд, Хиламаныг өөрөөр хэлбэл түүний их цэргийг хүчирхэгжүүлэхээр, хүмүүсийг нэгтгэн цуглуулахыг хүсэж тэрээр тэр даруй Пахоранд захидал илгээв.

4 Мөнхүү улиран тохиох дор Моронай энэ захидлыг Зарахемла нутаг руу илгээгээд, тэрээр леменчүүдийн өөрсдөөс нь авсан тэр хотууд мөн эзэмшлүүдийн үлдсэнийг нь олж авч болохын тулд дахин төлөвлөгөө зохиож эхлэв.

5 Мөнхүү улиран тохиох дор Моронай ийн леменчүүдийн эсрэг тулалдахаар явах бэлтгэлүүдийг хийж байх зуур, болгоогтун, Моронай хотоос, Лихай хотоос мөн Мориантон хотоос нэгдэн цугларсан Нифайхагийн хүмүүс рүү леменчүүд довтлов.

6 Тийм ээ, бүр Мантай нутгаас мөн эргэн тойрных нь нутгаас зугтахаас аргагүйд хүргэгдсэн тэд ирж мөн нутгийн энэ хэсэг дэх леменчүүдтэй нэгдсэн байв.

7 Мөн ийн тэд үлэмж олон тоотой байв, тийм ээ, мөн өдрөөс өдөрт нэмэгдэл хүч хүлээн авч байсан учир, Аммороны тушаалаар тэд Нифайхагийн хүмүүсийн эсрэг ирж, мөн тэд үлэмж их аллагаар тэднийг хөнөөж эхлэв.

8 Мөн тэдний их цэрэг нь тийм олон тоотой байснаас Нифайхагийн хүмүүсийн үлдэгдэл тэдний өмнө зугтахаас аргагүй болжээ; мөн тэд ирж мөн бүр Моронайн их цэрэгт нэгдэв.

9 Мөн эдүгээ Моронай уг хотыг хамгаалахад нь хүмүүст туслахаар Нифайха хот тийш эрчүүд илгээгдсэн байгаа гэж бодож байсан учир, леменчүүдээс үүнийг буцаан авах гэснээс уг хотыг тэдний гарт орохоос хамгаалах нь илүү амархныг мэдэж байсан учир, тэд хотыг амархан хадгалан хамгаалах болно хэмээн тэрээр боджээ.

10 Тиймийн тул тэрээр өөрийн буцааж авсан газруудаа хадгалан хамгаалахаар бүх хүчийг өөртөө авч үлдсэн байв.

11 Мөн эдүгээ, Нифайха хот алдагдсаныг Моронай мэдээд, тэрээр үлэмж харамсаж, мөн хүмүүсийн ёс бус байдлын учир, тэд ах дүүсийнхээ гарт оролгүйгээр эрх чөлөөтэй байх ёстой эсэхэд эргэлзэж эхлэв.

12 Эдүгээ энэ нь түүний бүх ерөнхий ахмадын байдал байв. Тэд хүмүүсийн ёс бусын учир эргэлзэж мөн түүнчлэн гайхширч байв, мөн энэ нь тэдний дээрх леменчүүдийн амжилтын учир болой.

13 Мөнхүү улиран тохиох дор, улс орныхоо эрх чөлөөний талаарх засгийн газрын хайхрамжгүй байдлын учир Моронай тэдэнд уурлаж байв.

Хэвлэх