Та бичсэн
Хөшигний ард болсон үйл явдал
Миний эрэгтэй дүү бол цайлган сэтгэлтэй, уран сэтгэмж сайтай, дээр нь бусдын төлөө санаа тавьдаг хүүхэд. Тэр намайг тайзан дээр жүжиглэх үед миний хамгийн том хөгжөөн дэмжигч болдог. Мөн түүнд зарим онцгой хэрэгцээ байдаг. Тэр наснаасаа жижигхэн биетэй бөгөөд унших, бичих, ярих, мөн заримдаа бусдыг ойлгох тал дээр бэрхшээлтэй байв. Мөн тэр сонсголгүй байлаа.
Жүжгийн бэлтгэлийн өдөр би тайз руу гарахаар шатаар өгслөө. Хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар таагүй зүйл хэлж байхыг би сонсов. Бүгд тоглоом шоглоом болгон инээлдэж эхэлсэн.
Тэднийг намайг гомдоох гэж тэгээгүй гэдгийг би мэдэж байсан ч маш их гуниглан, нуугдах газар олохоор гүйж билээ. Намайг нуугдаж байх үед нэг том хүн миний хажууд ирж суугаад, надтай жүжгийн талаар ярьж гарав. Сэтгэл маань ч сэргэж эхэллээ.
Гэртээ харих цаг болоход би ээждээ юу болсон тухай хэлсэн юм. Тэр надад таагүй мэдрэмж төрүүлж буй зүйлээс холдох нь ЗҮГЭЭР бөгөөд мэдрэмжээ том хүнтэй хуваалцах ч мөн ХЭВИЙН зүйл гэж хэлэв.
Заримдаа хүмүүс онцгой хэрэгцээтэй байх нь ямар байдгийг ойлгодоггүй мөн онцгой хэрэгцээтэй хүнтэй байх ямар байдгийг мэддэггүй. Би нинжин сэтгэл, энэрэл хайрын үлгэр жишээ байхыг хүсэж байна.