Судрын баатрын картууд
Картуудыг хайчлан аваад, тасархай зураасны дагуу нугалж, нийлүүлэн наа.
Ханна
“[Би] Эзэний өмнө сэтгэлээ уудалж байна.”
-
Тэр итгэлтэй байж, хүүтэй болохын төлөө залбирсан.
-
Тэр хэрэв хүүтэй болбол хүү нь ариун сүмд үйлчилнэ хэмээн Бурханд амласан.
-
Түүний залбирал хариулагдсан юм. Тэр Самуел нэртэй хүүтэй болов. Хүү нь ариун сүмд үйлчилжээ.
Самуел
“ЭЗЭН, Самуелыг дуудахад” тэр хариулав.
-
Тэр ариун сүмд өссөн байлаа. Түүнийг хөвгүүн байхад Бурхан бошиглогч болгохоор дуудсан юм.
-
Тэр Бурханы дуу хоолойг сонсож сурав. “Би энд байна” гэж тэр хариулсан.
-
Тэр хүмүүст наманчлах, итгэлтэй байх тухай заасан юм.