2022
Хуучин Гэрээн дээрх эмэгтэйчүүд
2022 оны 7, 8-р сар


Зугаатай үйл ажиллагаа

Хуучин Гэрээн дээрх эмэгтэйчүүд

illustration of different women from the Bible

Нэр бүрийг тохирох тайлбартай нь тааруул.

  1. Би дэлхий дээрх анхны эмэгтэй хүн байсан. Миний нөхөр бол Адам. Бид Еденийн цэцэрлэгт амьдардаг байв. (Эхлэл 3:20-ийг үзнэ үү.)

  2. Нэгэн хүн худгаас ус авж өгөхийг надаас хүссэн. Би түүнд болон түүний арван тэмээнд ус өгсөн юм. Дараа нь би түүнтэй хамт Исаак гэдэг хүнтэй уулзахаар явсан бөгөөд Исаак миний нөхөр болсон. (Эхлэл 24:15–19, 64–67-г үзнэ үү.)

  3. Миний хүмүүс бэрхшээлтэй тулгарсан байв. Би тэднээс миний төлөө залбирч, мацаг барихыг хүссэн. Дараа нь би хаан болох нөхрөөсөө тэднийг аврахыг гуйхад тэр сонсож, миний хүмүүс аврагдсан юм. (Eстер 7:2–4-ийг үзнэ үү.)

  4. Би хүүхэдтэй болж чадалгүй олон жил болсон. Их Эзэн надад хүүтэй болно гэж амласан юм. Би итгэлтэй, тэвчээртэй байсан. Их Эзэн намайг Исаак хэмээх хүүгээр адислав. (Эхлэл 21:1–3-ыг үзнэ үү.)

  5. Би шүүгч бөгөөд эмэгтэй бошиглогч байв. Би израилчуудад Их Эзэнд ойртоход нь тусалсан. Бурханыг хүмүүст тусалсны дараа би Түүнийг магтан дуулсан. (Шүүгчид 4:4; 5:1–2-ыг үзнэ үү.)

  6. Хүүг маань нас барахад, түүний эхнэр Рут намайг халамжилж байв. Рутыг дахин гэрлэж хүүхэдтэй болоход би түүнд хүүгээ асрахад нь тусалсан. (Рут 1:8, 14–18-ыг үзнэ үү.)

  1. Ребека

  2. Естер

  3. Дебора

  4. Наоми

  5. Сара

  6. Ева

Зургийг Симини Блокэр