Есүсийг хамтдаа дагах нь
Зак В., 8 настай, АНУ, Огайо
“Өдөр бүр залбир,” Амэлиа С., 8 настай, Энэтхэг, Андра Придэш
“Есүсийн aмилсны баяр,” Индира Г., 9 настай, Герман, Доод Саксон
Нора ба Мосе Б., 7 ба 9 настай, Йордан, Амман
Таггарт В., 10 настай, АНУ, Юта
“Анхдагч хүүхдүүд алхаж байхдаа дуулсан нь,” Эмили Ж., 10 настай, АНУ, Юта
Би 7 нас хүрээд, баптисмдаа бэлдэж Мормоны Номыг уншиж эхэлсэн. Би үүнийг 8 дахь төрсөн өдрөөрөө уншиж дуусгасан! Хэцүү үгстэй байсан ч олон сонирхолтой түүх байсан.
Хийвон С., 8 настай, Өмнөд Солонгос, Кёнги-До
Би Мормоны Номыг үргэлж уншдаг. Миний хамгийн дуртай хэсэг бол Нифайн түүх юм.
Жарэд С., 6 настай, Гватемала, Солола
Бид ариун сүмийн газар луу явсан. Зохих насанд хүрээд ариун сүмд баптисм хүртэнэ гэхээр сэтгэл минь догдолсон. Би тэнд байхдаа маш баяртай байсан. Ариун сүм маш гоё.
Эммэлин М., 10 настай, АНУ, Нью Жэрси
Би өдөр бүр залбирч, судруудыг уншихдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байгаагаа мэдэрдэг.
Рафаэл Л., 8 настай, Перу, Арекипа
Миний бейсболын зарим тоглолт ням гарагт болдог. Бүх тоглолтдоо оролцох боломжгүй нь харамсалтай ч би сүм рүү явах боломжтой байгаадаа баярладаг. Би Хүндэтгэлийн өдөр үргэлж зөв газарт байхыг хүсдэг.
Бэнжамин П., 7 настай, АНУ, Нью-Йорк
Намайг мөнгөтэй болбол гүрвэл авч болно гэж ээж хэлсэн юм. Аравны нэгээ төлж байсан тул нэлээн хүлээх болсон л доо. Гүрвэлийн тор хямдрах үед надад худалдаж авах боломж олдсон. Маргааш нь, төрсөн өдрөөрөө би хамелеон авсан юм. Энэ нь надад аравны нэгийн талаар гэрчлэлтэй болоход тусалсан.
Лаура К., 11 настай, АНУ, Mиннесота