Тэргүүн Зөвлөлөөс
Ариун сүмийн гэрэл ба амар амгалан
“Би ариун сүм харах дуртай” гэсэн үгээс авав, 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26–29.
Ариун сүмийг гаднаас нь юм уу зургийг нь харах нь чамд хэзээ нэгэн цагт ариун сүм дотор орох хүслийг төрүүлнэ. Ариун сүмд баптисмын ёслол гүйцэтгэхээр эрхийн бичиг авах өдөр чамд ирнэ. Нас барсан хүний төлөө баптисм хүртсэнээр чи Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдийг адислах Аврагчийн ариун ажилд тусалдаг.
Олон жилийн өмнө би охинтойгоо хамт ариун сүм рүү явсан. Тэрээр тэр өдрийн хамгийн сүүлийн баптисм хүртэх хүн байв. Ариун сүмийн ажилтан охиноос минь тэр өдөр нэр нь бэлэн байгаа бүх хүний төлөө баптисм хүртэхээр үлдэж болох эсэхийг асуусан юм. Тэр ч зөвшөөрсөн.
Би охиноо баптисмын усан сан руу орохыг харж байлаа. Баптисм эхлэв. Түүнийг уснаас гарах бүрд нүүрийг нь даган ус урсаж байлаа. “Та үргэлжлүүлэн гүйцэтгэж чадах уу?” гэж түүнээс дахин дахин асуух болгонд тэр “чадна” гэж шийдэмгий хэлж байв. Тэр өдрийн жагсаалт дээрх хамгийн сүүлийн хүний өмнөөс Есүс Христийн нэрээр баптисм хүртэх хүртэл тэр тэнд үлдсэн юм.
Ариун сүмээс гараад хамт алхаж байхдаа би гэрэл, амар амгаланг мэдэрч байснаа одоо ч санадаг. Ариун сүмийн үйлчлэл биднийг ингэж л өөрчилж, өргөдөг.
Ариун сүмийн гэрэл
Хэзээ нэгэн цагт чи ариун сүмд орж чадна гэдгээ өөртөө сануулахын тулд гэртээ эдгээр зургийг байрлуулаарай.