Судрын түүх
Елиа ба намуун, зөөлөн дуу хоолой
Елиа бошиглогч байв. Тэр Бурханы дуу хоолойг сонсохыг хүсжээ. Тэр Бурханы дуу хоолойг илүү сайн сонсохын тулд ууланд гарав.
Хүчтэй салхи шуурч, улам ширүүссэн тул хад нуржээ. Салхины дуу чанга байсан ч, Бурханы дуу хоолой биш байв.
Дараа нь газар хөдөлжээ. Газар дэлхий доргиж, гал гарав. Галын дөл маш өндөр байсан ч газар хөдлөлт, галын аль алинд ч Бурханы дуу хоолой сонсдсонгүй.
Дараа нь нам гүм болов. Елиа Бурханы дуу хоолойг сонслоо. Энэ нь намуун, зөөлөн хэдий ч, маш тодорхой байсан ажээ.
Би Ариун Сүнсийг сонсохдоо Бурханы дуу хоолойг сонсож чадна. Тэр надтай жижигхэн, энгийн арга замаар ярьдаг.