Камбожоос мэндчилж байна!
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар мэдэж авахын тулд дэлхийгээр аялдаг Марго, Паоло хоёртой нэгдээрэй.
Камбож нь Зүүн Өмнөд Азид оршдог улс юм. Энэ улс 15 гаруй сая хүн амтай.
Завиар аюулгүй аялах
Хүмүүс гол, нуураар аялахдаа сампанс гэдэг завь ашигладаг.
Өөр шашин шүтлэгтэй найзууд
Камбожийн хүн амын 95 гаруй хувь нь Буддын шашин шүтдэг. Буддын лам нар шашин шүтлэгийг нь харуулдаг улбар шар өнгийн өмсгөл өмсдөг.
Албан ёсны нэг хэлтэй
Камбожийн албан ёсны хэл болох кхмер хэлээр Сүмийн нэрийг ингэж бичдэг.
Ногоо хураалтын туслах
Цагаан будаа бол камбожийн гол хүнсний нэг. Энэ охин цагаан будаа тарьдаг устай талбайд цагаан будаа хураахад тусалж байна.
Анхны ариун сүм
Камбожийн анхны ариун сүмийг 2018 оны 10-р сард зарласан. Тэндхийн Сүмийн гишүүд ямар их баярласан гээч!