2022
Түлээний мод түүх тэмцээн
2022 оны 7, 8-р сар


Түлээний мод түүж цуглуулах тэмцээн

Бошиглогч бидэнд бэлтгэлээ хэзээ ч зогсоож болохгүй гэж хэлсэн.

boy holding firewood

Лук хурдан гүйж байв. Тэр мөрөн дээгүүрээ эргэж харлаа. Түүний дүү Робэрт гүйцэн ирж байв!

“Гүйцлээ шүү! Одоо намайг бариарай!” гэж Робэрт хэлэв.

Лук инээн, Мили эгчийнхээ хойноос гүйлээ.

Тоглоом дууссаны дараа бүгд сууж амрав.

“Одоо бид юу тоглож болох вэ?” гэж Мили асуулаа.

Лукт хамт тоглох эгч, дүү хоёр байгаад баярлаж байв. Гэвч КОВИД-19 маш олон зүйлийг өөрчилсөн. Тэд олон хүнтэй газар луу явж болохгүй. Заримдаа тэднийг бүр гадаа ч гаргадаггүй байв.

Лук тоглож болох ямар нэг тоглоом бодож олохыг хичээв. Тэгээд тэр Хүүхдийн хэсэгт сонссон нэг зүйлийн талаар бодлоо.

“Бид бэлтгэлтэй байхын тулд нэг зүйл хийх ёстой гэж би бодож байна” гэж Лук хэлэв.

“Наадах чинь юу гэсэн үг вэ?” гэж Мили асуулаа.

Лук байшингийнхаа эргэн тойрны жимсний моднууд руу харав. “Бошиглогч бидэнд бэлтгэлээ хэзээ ч зогсоож болохгүй гэж хэлсэн. Бид өнөөдөр түлээний мод цуглуулж болох юм. Хэн нь хамгийн ихийг цуглуулж чадахаа үзэх тоглоом тоглоё!” гэв.

boy and girl running and holding firewood

Лук, эгч, дүү хоёртойгоо байшингийнхаа ойролцоох моднууд руу уралдан гүйв. Лук тэвэр дүүрэн мөчир цуглуулаад, сүүдрэвчинд овоолж тавихаар буцаж гүйлээ. Эгч, дүү хоёрыгоо ирэхэд тэр бас модоо овоолж тавихад нь тэдэнд туслав. Тэд түлээний том овоо бостол нааш цааш гүйлдэцгээлээ.

“7 хоногийн турш хоол хийхэд энэ хангалттай!” гэж Милли хэлэв.

Робэртыг “Зугаатай байлаа. Би бэлтгэлтэй байхад дуртай!” гэхэд

“Би ч гэсэн” гэж Лук хэлэв. Тэр бэлтгэлтэй байхын тулд ямар нэг өөр зүйл хийхийг хүслээ.

Дараа нь тэр дүү, эгч хоёртойгоо хамт өөрсдийн цэцэрлэгт бээл (навчит хүнсний ногоо) тарив. Лук үрслүүлж, үржүүлэн ургуулахаар хөгширсөн ургамлын ишийг тасдаж авлаа.

Тэднийг ийнхүү ажиллаж байх зуур өвөө, эмээ, аав, ээж нь гарч ирэв.

“Та нар бээлийг өөрсдөө тарьсан юм уу?” гэж өвөөг нь асуухад

Лук “Тийм ээ. Бид бас түлээний мод бэлдсэн!” гэж хариулав.

Аав нь “Баярлалаа. Өнөөдөр би их завгүй байсан тул энэ бүгдийг хийж амжихгүй байх байлаа” гэж хэлэв.

Тэр өдөр Лук гэр бүлийнхнийхээ хамт гэртээ сууж байв. КОВИД-19-ийн тархалтыг зогсоохын тулд хүн бүр гэртээ 4 өдөр байх хэрэгтэй гэсэн мэдэгдэл өгөхийг тэд радиогоор сонслоо. Хэн ч гэрээсээ гарч болохгүй байв.

“Өнөөдөр бид түлээ модоо түүсэн нь сайн хэрэг болж. Цуглуулаагүй байсан бол хэцүүдэх байлаа” гэж Милли хэлэв.

Лук ч инээмсэглэлээ. Бошиглогчийн бэлтгэлтэй байх урилгыг хамт дагасандаа тэр баярлаж байлаа.

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни