Ариун сүмийн аялал
Ариун сүм дотор ямар байдаг вэ? Үүнийг олж мэдэхийн тулд Рио-Де-Жанэйро ариун сүмийн доторхыг харцгаая. Ариун сүм бол хүмүүс ёслолуудыг хүлээн авдаг газар юм (баптисм гэх мэт санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун нандин зан үйл, ёслолууд).
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг шалгах хэсэг
Ариун сүмд ороход сайн дурын ажилтан тантай мэндчилнэ. Хэрэв бусдын төлөө баптисм хүртэж, гишүүний батлуулахаар ирсэн бол ариун сүмийн эрхийн бичгээ үзүүлдэг. Энэ нь ариун сүмд ороход зохистой байгааг илтгэдэг юм. 12 нас хүрэх жилээ бишопоосоо эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авж болно.
Баптисмын сан
Баптисм хүртэлгүй нас барсан өвөг дээдсийнхээ болон бусад хүний төлөө ариун сүмд баптисм хүртэж болно. Мөн тэдэнд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах боломж олгохын тулд тэдний өмнөөс гишүүнээр батлуулж болно.
Ёслолын өрөө
Энд бид Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний тухай мөн дэлхий дээрх бидний зорилгын талаар илүү ихийг сурч мэдэх болно. Хэзээ нэгэн цагт энд онцгой гэрээ, амлалтуудыг Түүнтэй байгуулахаар ирж болно.
Селестиел өрөө
Энэхүү гайхалтай, амар амгалан өрөө бол залбирч, амьдралынхаа хамгийн чухал зүйлсийн талаар боддог газар юм. Энэ нь тэнгэр дэх гэр маань ямар байж болохыг сануулдаг.
Лацдан холболтын өрөө
Энэ өрөөнд нөхөр, эхнэр хоёр мөнхөд гэрлэдэг. Үүнийг лацдан холболт гэдэг. Хосууд тахилын ширээний өмнө сууж, лацдан холбуулдаг. Хэрэв хүүхдүүд нь гэр бүлээрээ лацдан холбуулахаас өмнө төрсөн эсвэл өргүүлсэн бол энд эцэг эхтэйгээ лацдан холбуулж бас болдог.