2022
Фатимагийн дуртай дуу
2022 оны 7, 8-р сар


Фатимагийн дуртай дуу

girl and mom walking together in Guatemala

Фатима гудамжаар том том алхана. Тэр сургуулиасаа гэр лүүгээ ээжтэйгээ хамт алхаж байлаа. Тэр том том алхангаа дуу аялан явна.

“Хатагтай Лопэз биднийг дуу сураарай гэсэн. Та надад нэг дуу зааж өгч болох уу?” гэж Фатима асуув.

Ээж нь инээмсэглээд, “Тэгье л дээ!” гэлээ.

Фатима ээжтэйгээ гэртээ ирээд, хамтдаа дуулав. Тэд маш олон дуу дуулсан ч түүний дуртай дууг дуулсангүй.

“Хүүхдийн хэсгийн дуунаас дуулж болох уу?” гэж Фатимаг асуухад

ээж нь “Бололгүй яах вэ” гэж хариулав.

Фатима “Гэр бүл үүрд хамт байх болно” дууг дууллаа. Тэр ээжтэйгээ хамт үгийг нь давтсаны дараа ганцаараа дуулав. Тэр бүх үгийг зөв дуулдаг болтлоо дахин дахин дууллаа.

Фатима дуугаа ангийнхантайгаа хуваалцана гэхээс сэтгэл нь хөдөлж байв.

“Хэн нэгэн дуугаа хуваалцахыг хүсэж байна уу?” гэж хатагтай Лопэз асуулаа.

Фатима гараа өргөөд, “Би хуваалцъя” гэлээ.

Тэр босож зогсон, инээмсэглээд “Надад өөрийн гэр бүл байдаг. Тэд намайг их хайрладаг” гэж дуулав.

Дуулж байхдаа Фатима жаргалтай байлаа. Мөн тэр дуугаа бүтнээр нь, үгийг нь марталгүй дуулав. Ангийнхан нь бүгд алга ташлаа.

girl singing to classmates

Хичээлийн дараа Фатимаг ээж нь авахаар ирэв. Хатагтай Лопэз ээжид нь хандан,

“Тэр маш гоё дуу дуулсан. Бас тэр огт айсан харагдаагүй” гэж хэллээ.

Фатима ч, ээж нь ч инээмсэглэв.

“Бид сүм дээр долоо хоног бүр гоё дуунууд дуулдаг” гэж Фатимаг хэлэхэд,

Та сүм рүү бидэнтэй хамт хэзээ ч явж болно шүү” гэж ээж нь хэллээ.

Хатагтай Лопэз инээмсэглээд, “Баярлалаа” гэв.

Фатима ээжтэйгээ гэртээ харих замдаа дуулав. Ангийнхантайгаа дуугаа хуваалцах нь түүнд таалагдсан байв. Дуулах нь түүнийг жаргалтай болгодог.

Зургийг Алэссиа Гирасоль