“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 7-р сар, 6–7.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судраас суралцах, зугаатай үйл ажиллагаа зэрэгт зориулав!
Удирдагчийг дага
Түүх: Есүсийг нас барсны дараа Петр Их Эзэний Сүмийн удирдагчаар дуудагдав. Та нар энэ түүхийг 46-р хуудаснаас эсвэл Үйлс 2–3-аас уншиж болно.
Дуу: “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81).
Үйл ажиллагаа: Удирдагч болох хүнийг сонго. Удирдагчаас ямар нэгэн үйлдэл хийхийг хүс (нэг хөл дээрээ үсрэх, эргэх гэх мэт). Бусад нь түүнийг дуурайна. Удирдагч үйлдлээ өөрчлөхөд бусад нь шинэ үйлдлийг дагаж хийнэ. Хүн бүр удирдагч болтол ээлжлэн үргэлжлүүл.
Дахиад цэвэрхэн
Түүх: Саул нэртэй хүн Есүс Христийн Сүмийг устгах гэж оролдов. Дараа нь тэр наманчилж, амьдралаа өөрчилсөн. Тэрээр номлогч болж, Есүс Христийн тухай хүмүүст заажээ. Түүнийг Паул гэдгээр нь мэдэх болов. (Үйлс 9:1–20-ийг үзнэ үү.)
Дуу: “Ариун Эцэг минь амьд” (Хүүхдийн дууны ном, 8)
Үйл ажиллагаа: Гартаа бага зэрэг шороо ав. Гар чинь бохирдсон үед чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Дараа нь гараа савантай усаар угаа. Гараа угаах нь наманчлалтай адил юм. Есүсийн ачаар бид үйлдсэн гэм нүглээ наманчилж, дахин цэвэр болж чадна.
Номлогч болох дадлага
Түүх: Барнаб, Паул хоёр номлогч байв (Үйлс 13:2–4-ийг үзнэ үү). Тэд хүмүүст Аврагчийн талаар заасан. Өнөө цагт ч мөн адил номлогчид хүмүүст Түүний талаар заадаг.
Дуу: “Есүсийн түүхүүдээс яриач” (Хүүхдийн дууны ном, 36).
Үйл ажиллагаа: 38–39-р хуудаснаас хөршдөө үйлчлэх гэх мэт хамтдаа хийх дадлагуудыг сонго. Чи одоо хэрхэн номлогч байж чадах вэ?
Чиний зураг
Түүх: Төлөөлөгч Паул бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэж заасан (Үйлс 17:28–29-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай. Тэр бидний хүн нэг бүрд өөр өөр бэлэг, авьяас чадварыг өгсөн.
Дуу: “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 1–2.)
Үйл ажиллагаа: Өөрийнхөө зургийг зур. Дээд талд нь “Би Бурханы хүүхэд” гэж бич. Зургийн эргэн тойронд хийх дуртай зүйлсээ бичиж эсвэл зур. Чи бусдад туслахын тулд авьяас чадвараа хэрхэн ашиглаж болох вэ?