“Номлогч болох дадлага,” Найз, 2023 оны 7-р сар, 38–39.
Зугаатай үйл ажиллагаа
Номлогч болох дадлага
Номлогчид юу хийдэг талаар олж мэдээрэй! Дараа нь замыг дагаж, дадлагыг хий.
Номлогчид шинэ хүмүүстэй уулзаж, тэдэнтэй ярилцдаг.
Ангийнхаа хэн нэгэнтэй эсвэл хөрш зэргэлдээ амьдардаг танихгүй хүнтэй танилц.
Зарим номлогч шинэ хэл сурдаг.
Шинэ хэлээр хэдэн үг хэлж сур. Чи “Есүс надад хайртай” эсвэл “Би Бурханы хүүхэд” гэж хэлж сурч болно.
Номлогчид авьяас чадвараа хуваалцдаг! Зарим нь сүмд төгөлдөр хуур тоглож, бусадтай хуваалцахын тулд судраас суралцаж, бусдыг адислахын тулд өөр авьяас чадвараа ашигладаг.
Өөрийнхөө авьяас чадварын тухай бод. Тэгээд уг авьяас чадвараа хэн нэгэнд үйлчлэхийн тулд ашигла!
Номлогчид бусдын төлөө залбирдаг.
Таньдаг хоёр, гурван хүнээ бодоод тэдний төлөө залбир. Тэнгэрлэг Эцэгээс тэднийг адислахыг хүс.
Номлогчид Есүс Христийн тухай бусдад заадаг.
Хүүхдийн хэсгийн хичээл дээр Есүсийн тухай сурч мэдсэн зүйлээ найз эсвэл гэр бүлийн гишүүндээ хэл.