“Бошиглогч Петр,” Найз, 2023 оны 7-р сар, 46–47.
Судрын түүх
Бошиглогч Петр
Есүс Христийг амилаад тэнгэрт очсоны дараа Петр бошиглогч болов.
Тэрээр хүмүүст баптисм, мөн Ариун Сүнсний тухай заажээ. Олон мянган хүн баптисм хүртэхийг сонгов!
Нэг өдөр Петр ариун сүмийн гадаа нэгэн хүнийг харлаа. Уг хүн алхаж чаддаггүй байв. Петр “Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэлэв.”
Тэр хүн итгэлийнхээ ачаар эдгэрэв! Петр ариун сүмд байсан хүмүүст Есүс Христийн тухай заав.