2023
Баптисмын түүхүүд
2023 оны 7-р сар


“Баптисмын түүхүүд,” Найз, 2023 оны 7-р сар, 30–31.

Баптисмын түүхүүд

“Анхдагч гэдэг бол аливаа зүйлийг хамгийн түрүүнд хийдэг хүн юм” гэж ээж нь тайлбарлав.

Энэ түүх АНУ-д болсон.

Мэри эргэлдээд, толинд цагаан даашинзаа бахдан харав. Энэ даашинзыг ээж нь баптисм хүртэхдээ өмсөж байжээ. Элэнц эмээ Марлюс нь Мэрид тааруулан засаж оёсон юм. Одоо Мэри үүнийг баптисм хүртэхдээ өмсөж болохоор боллоо!

“Чи үнэхээр хөөрхөн байна!” гэж ээж нь хэлээд түүний гараас атган дахин эргүүлэв.

Мэри инээлээ. “Би үүнийг өнөөдөр өмсөж болох уу?”

“Үүнийг гоёор нь, цэвэрхэн байлгахын тулд баптисмын өдөр хүртлээ далд хийе, за юу?” гэж ээж нь хариуллаа.

“За.” Мэри найман нас хүрмэгцээ баптисм хүртэх ба үүний төлөө багагүй хугацаанд бэлдэж байгаа. Тэр Хүүхдийн хэсэгт явж, судар уншиж, тэр ч байтугай найзуудынхаа баптисмын ёслолд оролцож байсан. Гэхдээ түүнд төрсөн өдөр нь дэндүү хол мэт санагдана!

Мэри буйдан дээр ээжтэйгээ тэврэлдэж байв. “Ээж ээ, та хэдэн настайдаа баптисм хүртсэн бэ?”

“Би 16 настай байсан.”

“Хөөх! Та яагаад тийм удаан хүлээсэн юм бэ?” гэж асуув.

1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

Ээж нь Мэриг чанга тэврэн, “Яагаад гэвэл би тэр үеийг хүртэл Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн талаар мэдээгүй байсан юм. Харин би найзуудтайгаа Сүмийн үйл ажиллагаанд очиж эхэлсэн. Тэгээд суралцах тусам би баптисм хүртэхийг хүсэх болсон!” гэж хэллээ.

“Яагаад?” гэж Мэриг асуухад

“Яагаад гэвэл би мөнхийн гэр бүлтэй болохыг хүссэн юм” гээд тэдний дээр өлгөөтэй байгаа ариун сүмийн зургийг заалаа. “Би хэзээ нэгэн өдөр гэр бүлийнхэнтэйгээ ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбогдож болохыг сурч мэдсэн. Мөнхийн гэр бүлтэй болох нь миний мөрөөдөл байсан. Тиймээс баптисм бол эхний алхам байсан! Одоо миний мөрөөдөл биелж байна” гээд

Мэри инээмсэглэв. Одоо танд аав, Маллори, бяцхан Мэва байна! Мэдээж бас би.”

“Тиймээ, тэгэлгүй яах вэ. Бас Анжэла эмээ байгаа.”

“Эмээ тантай хамт баптисм хүртсэн үү?”

“Эмээ нь хэдэн жил хүлээсэн. Гэхдээ бид ариун сүмийн дэргэдүүр явах бүрдээ зогсоод, харах дуртай байсан.”

1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

Мэри ээж, эмээ хоёрыгоо ариун сүм рүү харж байгаагаар төсөөлөв. “Аав яасан бол? Баптисм хүртэхдээ хэдэн настай байсан бэ?”

“Аав нь 11 настай байсан.”

“Тэгвэл тэр үед аав Бразилд амьдарч байсан уу?”

“Тийм ээ. Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс Есүсийн тухай, мөн баптисмын талаар сурч мэдэж байгаа. Тэдний олон нь анхдагчид.”

“Анхдагчид аа?”

“Анхдагч гэдэг бол аливаа зүйлийг хамгийн түрүүнд хийдэг хүн юм” гэж ээж нь тайлбарлав.

Мэри энэ тухай бодлоо. “Яг л та гэр бүлээсээ хамгийн түрүүнд баптисм хүртсэн шиг үү?”

Ээж нь толгой дохин инээмсэглэв.

Яг энэ үед аав нь өрөөнд орж ирэн буйдан дээр хэвтлээ.

“Аав аа, та гэр бүлээсээ анхдагч нь байсан уу?”

“Бараг л. Би баптисм хүртсэнийхээ дараа Росмир эмээг аль хэдийн манай сүмийн гишүүн болсныг мэдсэн. Гэхдээ тэр олон жил Сүмд очоогүй.”

“Тийм үү? Юу болсон юм бэ?”

“Намайг сүмд явж эхлэхэд ах, дүү нар маань, дараа нь Росмир эмээ нь явж эхэлсэн. Элэнц эмээ Марлюс хүртэл нэгдсэн!”

Мэри аавыгаа сүмд ганцаараа явж, дараа нь гэр бүлийнхээ гишүүдийг авчирч байгаагаар төсөөлөв.

1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

“Хөөх. Та хоёрын түүхийг сонссон чинь ямар гоё юм бэ. Баптисм хүртэнэ гэхээс би бүр улам догдолж байна.”

“Биднээс энэ бүх асуултыг асуусанд баярлалаа, Мэри” гэж аав нь хэлэв. “Одоо бид чамаас нэг зүйлийг асууж болох уу?”

Мэри толгой дохив. Тэд юу асуух бол?

“Чи яагаад баптисм хүртэхийг хүсэж байгаа вэ?”

1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

Мэри судруудаас юу сурч мэдсэнээ, мөн сүм дээр хэрхэн мэдэрсэн тухайгаа бодов. “Яагаад гэвэл би Есүсийг дагаж, гэр бүлтэйгээ үүрд мөнхөд хамт байхыг хүсэж байна.”

Аав, ээж хоёр нь инээмсэглэж, Мэри тэднийг тэврэн авав. “Би үнэхээр хүлээж тэсэхгүй нь ээ!”

1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism
PDF түүх

Зургийг Тамми Лион