2023
Энэ бүхэн бейсболын талбайгаас эхэлсэн
2023 оны 7-р сар


“Энэ бүхэн бейсболын талбайгаас эхэлсэн,” Найз, 2023 оны 7-р сар, 32.

Найзаас найзад

Энэ бүхэн бейсболын талбайгаас эхэлсэн

Люси Стивэнсон Ивэллтэй хийсэн ярилцлагаас.

Alt text

Зураг чимэглэлийг Брайн Майкл Вийвэр

Би 13 настайдаа хэдэн найзтайгаа бейсболын багт тоглодог байсан юм. Манай багийн хоёр тоглогч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байв. Тэд ихрүүд ба тэднийг Роб, Лэйн гэдэг байлаа.

Нэг удаа бэлтгэл дээр тэд намайг гэртээ, гэр бүлийн үдшид ирэхийг урив. Би гэр бүлийн үдэш гэж юу байдгийг мэдэхгүй учраас энэ тухай асуулаа. Тэд надад сүмийн сургаалын талаар суралцаж, дуу дуулна гэж хэлсэн. Би үүнд нэг их догдолсонгүй. Гэхдээ амттан байна гэж амласан тул би явахаар шийдлээ.

Би гэрийнхэнтэйгээ гэр бүлийн үдшид очихоор тэднийх рүү явав. Би шал өөр зүйлийг мэдэрсэн. Юу гэдгийг нь мэдэхгүй ч танил дотно, сайхан санагдаж байлаа. Ээж минь ч бас үүнийг мэдэрсэн.

Тэр үед би ээжийгээ Сүмийн гишүүн гэдгийг мэдээгүй байсан юм. Тэр залуу эмэгтэй байхдаа баптисм хүртсэн байв. Гэвч тэр Сүмд бараг очдоггүй байжээ.

Тэр оройноос хойш ээж минь дахин Сүмд явж эхэлсэн. Би илүү ихийг сурахаар түүнтэй хамт явах болов. Хэдэн сарын дараа Роб, Лэйн хоёрын аав надад баптисм хүртээсэн юм.

Тэд надад сайн мэдээг хуваалцах замаар намайг анхаарсанд би маш их талархдаг. Өнөөдөр би мөнхийн гэр бүлтэй болж адислагдсан. Энэ бүхэн бейсболын талбайгаас эхэлсэн!

Роб, Лэйн хоёрын адил чи ч бас бусдад хүчтэй нөлөө үзүүлдэг. Чи гэр бүлдээ өөрчлөлт авчирч чадна. Чи сайн мэдээг найзуудтайгаа хуваалцаж чадна.