2023
Чи юу бодож байна вэ?
2023 оны 7-р сар


“Чи юу бодож байна вэ?,” Найз, 2023 оны 7-р сар, 42.

Чи юу бодож байна вэ?

Миний эцэг эх ариун сүмд лацдан холбогдоогүй. Энэ нь би мөнхийн гэр бүлийн гишүүн байж чадахгүй гэсэн үг үү?

—Варшавт суугаа найздаа

alt text

Эрхэм найз минь,

Чи бол Тэнгэрлэг Эцэг Эхийн хүүхэд. Энэ дэлхийд ирэхээсээ өмнө чи Тэдний гэр бүлийн гишүүн байсан. Мөн энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй! Тиймээс юу ч тохиолдсон чи мөнхийн гэр бүлийн гишүүн байх болно!

Тэнгэрлэг Эцэг чамд, эцэг эхэд чинь маш их хайртай. Тэр чамайг болон бүх хүнийг Өөр дээр нь буцаж ирээсэй хэмээн хүсдэг. Тэр чамайг, чиний гэр бүлийг адисалж, удирдан чиглүүлсээр байх болно. Залбирлаараа дамжуулан санаа зовниж буй зүйлсээ хэл. Тэр чамайг тайвшруулна.

Хүндэтгэсэн,

Найз

Гэр бүлийнхээ гишүүн бүрийг, чи тэдний юунд дуртайг зур! Гэр бүлийнхнээсээ сайныг эрж хай. Тэдэнд ямар сайн зүйлсийг олж харснаа хэл!