2022
Холбогдох
2022 оны 9-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.

Холбогдох

Линдзи Б.

15 настай, АНУ, Кентаки

залуу эмэгтэй

Гэрэл зургийг Кристина Смит

Би 15-тай, ахлах сургуулийн 10-р ангид сурдаг. Би сагсан бөмбөг, гар бөмбөг, софтбол гэсэн гурван спортоор хичээллэдэг. Миний бүх амьдрал спорт, гэр бүл гэсэн хоёр зүйлээс л бүрддэг гэж хэлж болно.

Хичээлийн жил ямар байх нь тодорхойгүй байсан КОВИД-ын үеэр Их Эзэн хүн бүрийн хувьд юу хамгийн сайн болохыг мэдэж байгаа гэдэгт би итгэх хэрэгтэй болсон. Онлайнаар сайн сурч чаддаггүй над шиг хүнд, хичээл сургуулийн байранд дахин орох болсон нь хамгийн сайхан зүйл байв.

Манай сургуульд Сүмийн гуравхан гишүүн байдаг. Тэд надтай адилхан хичээл авдаггүй, бид нэг ангид суудаггүй нь жаахан хэцүү. Гэхдээ ихэнх найз маань хожмын үеийн гэгээнтэн биш ч гэсэн, сайн жишгүүдийг дагадаг өөр найзуудыг би олсон. Намайг уруу татаж унагахгүй хүмүүсийн дэргэд байх нь надад тус болдог.

“Түүнийг сонсохын” тулд би ганцаараа байж, залбирч, асуудлынхаа талаар судраас хайх дуртай. Ийн үйлдэх нь тухайн нөхцөл байдалд Их Эзэний надаас юу хийгээсэй хэмээн хүсэж байгааг олж мэдэн, Түүнийг үүнд хэрхэн хандах бол гэж бодоход надад тустай байдаг.