Гэртээ ариун ёслол үйлдэх нь гоё байсан. Их Эзэн яагаад биднийг буцаад сүмд явуулахыг хүсэж байна вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.
Асуулт ба хариулт
“Гэртээ ариун ёслолоос хүртэх нь гоё байсан. Их Эзэн яагаад биднийг буцаад сүмд явуулахыг хүсэж байна вэ?”
Нэгдмэл байх
“Их Эзэн Өөрт нь улам ойртоосой хэмээн хүсдэг учраас сүмд буцаж явахыг биднээс хүсдэг. Тэр бас биднийг ахан дүүс шиг эв нэгдэлтэй байгаасай гэж хүсдэг. Сүмд очсоноор бид нэгдэж, бие биедээ тусалж, Түүний бидний төлөө хийсэн бүхэнд талархаж байгаагаа Түүнд харуулдаг. Бид бас итгэлээ гүнзгийрүүлж, шинэ сургаалыг сурч мэддэг.”
Мэлани М., 13 настай, Мексик
Олны хүчийг хүлээн авах
“Гэртээ ариун ёслол үйлдэх сайхан байсан. Учир нь, энэ нь Сүнсийг гэрт маань урин авчирч, долоо хоногт нэг л удаа сүмд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд сүмийг гэртээ авчрах ёстой болохыг ойлгоход бидэнд тусалсан юм. Гэхдээ гэртээ сүмийн үйл ажиллагааг явуулах нь заримдаа чамайг ганцаардуулдаг. Нүүр нүүрээ харалцан сүмийн үйл ажиллагаанд оролцох нь олны хүчийг хүлээн авахад тусалдаг.”
Нэйтан Г., 15 настай, АНУ, Аризона
Харилцаа тогтоо
“Сүмийн орчин хайраар дүүрэн байдаг. Тэнд чи харилцаа холбоо тогтоож, бусдын амьдралыг адислахаас гадна өөрөө адислагдах боломжтой. Сүм нь мөн сайн мэдээний талаарх мэдлэгээ зузаатгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Их Эзэн биднийг эргэн тойрныхондоо сайн мэдээг тунхаглаж, Сионыг байгуулаасай хэмээн хүсдэг.”
Амэлиа В., 16 настай, АНУ, Юта
Бусдын төлөө бай
“Цар тахал эхлэхэд, бид ариун ёслолоос хүртэж чадахгүй байх гэдэгт би санаа зовж байсан ч бишоп ариун ёслолоо гэртээ хүртэхийг зөвшөөрсөн! Зарим хүн бид яагаад сүмд буцаж явах ёстой юм бэ гэж бодож байж болох ч би бусдыг гэгээрүүлэхийн тулд буюу ярилцаж, туслахын тулд буцаж явах хэрэгтэй гэж боддог. Бид хайраа өгч, туршлагаа хуваалцахын тулд сүмд явах ёстой.”
Тамара М., 17 настай, Мексик
Гэрээгээ шинэчлэх
“Бурхан биднийг сүмдээ буцаж яваасай хэмээн хүсдэг. Учир нь хүн бүрд гэртээ ариун ёслолоос хүртэх боломж байгаагүй. Санваартны хувьд би хүн бүрд ийм боломж байгаа эсэхэд анхаарах ёстой гэдгийг өвөө маань надад хэлсэн. Бид бүгдээрээ гэрээгээ шинэчлэхийн тулд сүмдээ явах нь чухал.”
Эстэбан М., 16 настай, Аргентин