“Хэр ойрхон наманчлах талаар тооны хязгаар байдаг уу?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.
Нүдээ олсон хариулт
Хэр ойрхон наманчлах талаар тооны хязгаар байдаг уу?
Наманчлахыг үнэхээр хүсэж байгаа үедээ дахин халтирах нь урам хугармаар байж магадгүй. Гэвч Есүс Христийн Цагаатгал, Бурханы нигүүлсэл, ач ивээл хязгааргүй тул чи наманчилж, зохистой байх боломжтой. “Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц” ба “бид наманчлахыг сонгохдоо, … баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг”1 гэдгийг сана.
Нэг алдаагаа ахин дахин гаргасан ч ямар ч үед наманчлах боломжтой. Их Эзэн “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно” (Мозая 26:30) хэмээн хэлсэн. “Түүний хүмүүсийн” нэг нь бай мөн замаасаа төөрөлдөх бүрд Их Эзэн рүү эргэн очиж бай. Эцэг эхтэйгээ бас бишоптойгоо ярь. Тэдний тусламж, дэмжлэг чамайг хүчирхэгжүүлнэ.
Хэрэв чи нүглээ ялан дийлж чадахгүй байвал бүү бууж өг. Сатан чамайг засаршгүй амьтан эсвэл бүх боломжоо шавхсан гэдэгт итгүүлэхийг хүсэж байж болно. Гэхдээ энэ бол худал юм. Үргэлжлүүлэн хичээ. Их Эзэн чин сэтгэлийн наманчлалыг хүлээн авахад үргэлж бэлэн байдаг.