“Зугаатай зогсоол,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.
Зугаатай зогсоол
Хөдөлгөөнт тоглоомоо хуваалцаарай
Чи найз нөхөдтэйгөө эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт ямар ямар хөдөлгөөнт тоглоом тоглодог вэ? Регби юу? Зальт үнэг үү? Нуугдах уу? Туг булаах уу? Эдгээр нь дэлхий даяар тоглодог хөдөлгөөнт тоглоомын цөөн хэд нь боловч чамд бидэнд хэлж өгөх өөр олон тоглоом байгааг бид мэднэ.
Чи дуртай хөдөлгөөнт тоглоомынхоо тайлбарыг 2022 оны 10-р сарын 1-ний дотор (боломжтой бол зургийн хамт) ftsoy@ChurchofJesusChrist.org хаягаар ирүүлнэ үү. Бүгдээрээ өөр олон тоглоом тоглож сурахын тулд бид тэдгээрийг цуглуулан, таалагдсан зарим санааг хуваалцана.
Судраас унших хөгжилтэй арга зам
Судраас унших арга барилаа сайжруулахын тулд доорх зөвлөмжүүдийн аль нэгийг туршиж үзэж болно.
-
Зовлон бэрхшээлтэй тулгарсан таньдаг ганц хоёр хүнийхээ талаар бодоод, тэдний хэрэгцээтэй холбоотой судруудыг унш.
-
Дуртай судрын түүхээ жүжигчлэн үзүүл эсвэл жүжиглэсэн байдлаар дуу оруулан уншаарай.
-
Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө хамт судрыг ээлжлэн уншиж, бичлэг хий. Дараа нь уг бичлэгээ номлогч гэх мэт байнга уулзаад байдаггүй өөр хүмүүст илгээ.
-
Бээлийг хүүхэлдэй болгож, судрын нэг бүлгийг юм уу нэг түүхийг хүүхэлдэйн театрын үзүүлбэр болгон үзүүл.
-
Хэн нэгэнтэй хамт видеогоор эсвэл утсаар ярих замаар судрын нэг бүлэг, түүхийг хамтдаа унш.
-
Хэрэв чи өөр хэл сурч байгаа бол уг хэлээрээ судраа уншаад, өөрийн хэл рүү эргүүлэн орчуул.
-
Gospel Library (Videos and Images доор) дээрх судрын видеонуудыг үз. Дараа нь видеотой холбоотой судрын хэсэг, бүлгүүдийг уншина уу.
Хагас бөмбөрцөг хэлбэртэй төөрдөг байшин
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст навчис унаж байхад, өмнөд хэсэгт цэцэгс дэлбээлж байна. Дээд талд байх улаан навчнаас доод талд байх шар навч хүртэлх замыг ол. Чи ижил хэлбэр, өнгөтэй тэмдэгтүүдийн хооронд зүүн, баруун, дээш, доош (хөндлөн болохгүй) үсрэх боломжтой. Хоёр нүүдлийг жишээ болгон үзүүлэв. Төөрдөг байшингаар нэгээс олон арга замаар явж болно.